• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-07 15:11:11    
Жижиг Фэнхөү сармагчныг анха удаа илрүүлсэн нь

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улс жижиг Фэнхөү сармагчныг 1987 оны 6-р сад анха удаа илрүүлсэн байна. Энэ жижиг Фэнхөү сармагчин нь 600 грамын жинтэй эм сармагчин байжээ. Энэ сармагчныг Хятадын Юньнань мужийн Күньмин хотын ангаах ухааны биологи судлалын газрын ажилтан Ли Дэсүн Юньнань мужийн өмнөд хэсгийн Хунхэ шяньас олж гэртээ тэжээсэн байна. Энэ сармагчны бие нь жижиг, Хятадын улс ын хоёрдуугаар зэргэлэлийн хамгаалалтанд орсон Фэнхөү сармагчны шинэ төрөл юм байна.

     Өндөрлөгийн ховордсон амьтаны хамгийн том хүрээлэн: Хятадын дэлхийн дээрэх өндөрлөгийн ховордсон амьтаны хамгийн том хүрээлэн бол Хятадын Ойн аж ахуйн яамны Түвдийн хойт хэсгийн Чянтангийн тал нутагт байгуулсан зэрлэг амьтны байгалийн дархан цаазтай бүс болно. Чянтангийн тал нутаг нь Түвдийн хойт хэсгийн Күньлүн нуруу, Тангуул уул болон өмнөд нутгийн Гандис уулны хооронд байж, зүүнш баруунш 1200 км, өмнөш хойш 700 км өргөн байдаг бөгөөд далайн түвшнээс 4500 гаруй метр өндөрт байдаг. Энд хүн амьтан ховор, нэг хавтгай дөрвөлжин км-т нэг хүн ч ногдохгүй учраас хүнгүй нутаг гэсэн нэртэй байдаг. Энэ нутагт Түвдийн өндөрлөгийн зэрлэг сарлаг, зэрлэг элжиг, Түвд бөхөнг, Түвд зээр, тэх, янгир, хүрэн баавгай, чоно, ирвэс эзрэг зэрлэг амьтан байдаг.

     Тогоруу хамгаалах бүс хамгийн олон байгуулсан орон: Хятад улс бол дэлхийн тогоруу хамгаалах бүс хамгийн олон байгуулсан орон юм. 1987 оны эхний үеийн байдлаар тогорууны үржих, өвөлжих, нүүдлийн зам дээр хамгаалатын 18 бүс байгуулсан байна. Тогорууг хайрлан хамгаалах нь Хятадын их олон нутгийн дүрэм болон заншил болсон байна.

     Усны шувууг хамгаалах байгалийн дархан цаазтай анхны бүс: Хятадын усны шувуудыг хамгаалах байгалийн дархан цаазтай анхны бөгөөд хамгийн том бүс бол 1979 онд байгуулсан Жалүнгийн байгалийн дархан цаазтай бүс болно. Жалүнгийн байгалийн дархан цаазтай бүс нь Чичихар хотын зүүн өмнө талд байж, нийт 210 мянган гаа талбайтай юм. Энд 200 гаруй төрлийн усны шувуу байдаг бөгөөд тогорууны төрөл олон байдгаараа нэрд гарсан байна. Дэлхий дээр нийт 15 төрлийн тогоруу байдгийн ес нь Хятадад байдаг бөгөөд Жалүнгийн байгалийн дархан цаазтай бүсд зургаа нь байдаг юм байна. Дэлхий дээр 1000 гаруйхан үлдээд байгаа улаан магнайтай тогоруу нь Жалүнгийн байгалийн дархан цаазтай бүсд 200 гаруй байдаг. \ М.Цэцэн бэлтгэв\