• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-07 15:34:32    
Хятадын залуу кино найруулагчид дотоод гададынхны анхарлыг татаж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын киноны ажил төрлийн салбарт хэсэг залуу найруулагчид хөгжилтэй ажиллаж байна. Тэд зах зээлийн ширүүн өрсөлдөөнд, өөрийн урлагын хөөцөлдөлөө баримтлаж байхын зэрэгцээ, үзэгч болон зах зээл хоорондын зайгаа чармайн ойртуулж байна. Тэдний уран бүтээл нь дотоод гадаадынхны анхаарлыг улам их татаж байна.

     Сүүлийн жилд Хятадын киноны захын белетийн орлогыг гол нь гадаадаас оруулсан кино болон дотоодын асар их хөрөнгө мөнгө оруулан үйлдсэн кино хувааж ирсэн.Залуу кино найруулагч нарын бага сага хөрөнгө оруулж үйлдсэн кино нь тетрын дэлгэцэнд гарах тохиол маш ховорхон байж, зарим үед тетрын дэлгэцэнд гаргасан ч орлого нь санаанд хүрэхгүй байлаа. Тэхэд энэ оны зун, 4 сая гаруйхан юаний хөрөнгө оруулж үйлдсэн " галзуурсан чулуу" гэсэн киноны белетийн орлого нь харин 20 саявжээ. Энэ киноны найруулагч бол энэ жил 30 хүрээгүй залуу Нин Хао юм. " Галзуурсан чулуу" гэсэн энэ киноог Хятадын кино үнлэгч маш олон мэргэжилтэн нар " эх орны киноны шинэ хүч" гэж үнэлж байлаа. Энэ кино нь инээдэм шог гаргах аргаар бодит амьдралын дэмий балай талыг харуулсан байна. Энэ кинонд дампуурсан үйлдвэрийн байшинд гарсан үлгэрийг ярьсан байна. Тэр үйлдвэрийн байшингаас ховор нандин эрдэнийн чулуу олжээ. Барилга даачилсан бизнесмэн, үйлдвэрийн амрыг хамгаалах газрын дарга, дэлхийн том хулгайч нар энэ эрдэнийн чулууг олохын төлөө арга ухаан гаргаж, харилцан тэмцэлдэж, хүнийг элэг хөштөл инээлгэх " чулуу булалдсан тэмцэл" хийжээ.Холлеудын урлагын сэтгүүлийн кино үнлэгч Деррек Еллер " галзуурсан чулуу" гэсэн киноны тухай ингэж хэлсэн байна.

     Нин хаогын уран бүтээлийг хараад би цочиж авлаа. Би түүний өнгөрсөнд бүтээсэн уран бүтээлийг сонирхож байсан, энэ кинотай бүр адилгүй, өнгөрсөнд үйлдсэн кинотайгаа өсөд адилгүй кино үйлдсэнд нь би цочиж авлаа. Үнэхээр маш сайн бүтээл байна. Киноны зохиол нь хамгаас сайн, зохиолын бүтэц нь сайн болсон явдал энэ киноонд авч хэлбэл маш чухал юм"

     Нин Хао бол Хятадын залуу кино найруулагчдын доторхи нэг нь юм. Хятадын залуу кино найруулагчууд бол олонх нь өнгөрөгч зууны далаад оноос хойш төрсөн залуучууд юм. Тэд киноны ажилд оронгуутаа Хятадын зах зээлийн эдийн засгийн том урсгалд дайрагдсан юм. Тэд нар ахмад үеийн кино найруулагчтай адил бус оршин тогтнох хэлбэрийг сонгож, тогтмол цалин авдаг ажлаа хаяад жинхэнэ чөлөөт ажилтай хүмүүс болсон юм. Тэд олонх тохиолдолд өөрөө хөрөнгө мөнгө цуглуулан кино зураг авч байдаг. Анхны бүлэг мөнгөө олохоос өмнө тэд маш олон нугарал бүдрэлд учирч, цөөн бус хүн нь амьдрахын төлөө янз болгоны ажил хийж байв. Энэ нь тэдний урлагын зохион бүтээх замд дутагдаж болшгүй хурамдал болсон гэж хэлж болох юм. Залуу кино найруулагчдын өсч буйжсон өнгрөлт, соёлын ахуй байдал нь кино зураг авах, үлгэр найруулах, урлагийн нарийн ширийн зүйлийг шийдэх талаар бүр адил бус ойлгогдохуунтай болгосон юм. Тиймээс тэдний уран бүтээл нь Хятадын киноны ажил төрөлд шинэ соргог хүч сэлбэж байгаа юм. Үүний дагуу тэдний үйлдсэн кино нь олон улсын киноны наадам дээр олон удаа шагнал авсан байна. Саяхан Жя Жан-кэгийн үйлдсэн " гурван хавцлын сайн сэтгэлт хүмүүс" гэсэн кино Винесийн олон улсын киноны наадам дээр алтан арслан шагнал хүртсэн юм. Жя Жан-кэгийн уран бүтээл нь стелийн талаараа бодит байдалтай ойртож, Хятадын нийгмийн бодит байдлыг үнэн бодитой өвөрмөц сайхан харуулжээ.

     Залуу кино найруулагч Лю Жегийн " морин нуруун дээрэх шүүх" гэсэн кино нь Винесийн 63-р наадмын тэнгэрийн хаяаны төрөлжсөн шилдэг киноны шагнал хүртсэн юм. Уг киноог үнэн үлгэрийг үндэслэн найруулж, Юннаны үндэстний цөөнхийн нутгийн анхан шатны шүүгч Фэн гуайн үлгэрээр сэджэвлэсэн байна. Фэн гуай төрийн сүлдийг мориндоо ачаад, засмал зам нэвтрээгүй хилийн гурван уулан тосгоноор хүрч, шүүхийн ажил хийж хэрэг таслан явсан үлгэрээр, орчин үеийн хууль зүйн ухаагдахуун болон алс хязгаар уулан тосгоны хүн ардын бодитой амьдрал жич уламжлалт зан үйл хооронд гарсан зөрчлийг амьдлаг сайхан тусгасан байна. Энэ киноонд тусгай мэргэжлийн хоёрхон жүжигчин оролцсоноос бусад нь бүр тухайн нутгийн ардууд тоглосон нь онцлог юм.Швейцарын киноны бизнесмэн Вилмар Андерсон энэ киноог сонирхсоныхоо дараа хэлэхдээ:

     " Морин нуруун дээрэх шүүх" гэсэн энэ киноонд би маш сонирхолтой байна. Бодит амьдралаар сэдэвлэн, хүнийг бодож сэтгүүлэх хэлбэрээр илтгэсэн болохоор, үлгэрийн хувьд хариултгүй төгссөн боловч, бүхийл зураг нь хүнд сэтгэл догдлуулам хүч олгох юм. Ерөнхийд нь авч хэлбэл, Хятадын кино хүн чанарыг түгээмэл харуулсан болохоор бид хятадын киноог сонгож авсан. Энэ нь кино жич бүхийл дэлхийд маш чухал тал болох юм" гэжээ.

     Түвд үндэстний залуу кино найруулагч Ванмацайданы найруулсан " чимээ аниргүй маанын чулуу" гэсэн кино бол түвд үндэстний орчин үеийн бодит амьдралыг тусгасан уран сайханы кино юм.Уг киноонд алс бойд сүмд суугаа жижиг бандын гэртээ харьж цагаан сараа тэмдэглэсэн үлгэрийг бичсэн байна. Гурван өдрийн хугацаанд тархи толгойд нь сониуч сэтгэл дүүрсэн жижиг банди телевизийн программд сэтгэл татагдаж салах аргагүй болжээ. Тоост ертөнцийн амьдрал болон шашины амьдрал, бодитой дэлхий болон домогын ертөнц,нутгийн соёл болон гаднын соёл иргэншлийн хооронд жижиг банди шинэ сэвүүн мөртөө ухаан төхөөг нь олохгүй хачин сэтгэгдэлтэй болжээ. Анх удаа кино удирдаалсан сэтгэгдлээ ярих үе Ванмацайдан хэлэхдээ
" Анх удаа кино найруулах үе, бусад хүн чамд төдий л итгэлгүй байдаг. Тиймээс юний өмнө хөрөнгө оруулагч олох нь маш бэрх, дараа нь хөрөнгө оруулагч олсон ч их хөрөнгө мөнгө оруулах хүн олох нь бэрх байдаг. Бага сага л хөрөнгө олох болохоор, зураг авч дуусахаар нь сүүлчийн мантаачлах мөнгө хүрэлцээтэй эсэх нь асуудал болно. Хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй учраас залуу удирдаач нар нэг бүтэн сайхан кино үйлдэх гэж бүх арга ухаанаа шавхадаг юм"

     Ванмацайданы " чимээ аниргүй маанын чулуу" гэсэн кино Хятадын киноны 25-р алтан тахиа шагналын шилдэг найруулагчын анхны уран бүтээлийн шагнал хүртсэн байна. Хятад улсад өнөө жил болгон 300 орчим кино үйлдвэрлэж байна. Үзэгчид төрөл бүрийн стельтай кино сонирхохыг хүсэн эрмэлзэж байгаа болохоор, Хятадын засгийн газар залуу кино найруулагчдыг дэмжих эрч хүчээ нэмж байна. Гадаадын зарим байгуулагууд ч Хятадын залуу найруулагчын найруулсан киноонд сонирхолтой байна. /Пэрлаймаа орчуулав/