Хятадын зүүн өмнөд эргийн Фүжянь муж нь 20 гаруй жилийн өмнө Хятадын хамгийн эрт өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн мужүүдийн нэг юм. Түүнээс хойш тус мужийн эдийн засгийн хөгжил удаан болж, Хятадын эдийн засгийн хөгжлийн өмнө эгнээнд байснаасаа алгуур алгуур хойшилсон байна. Хятадын ирэх 5 жилийн эдийн засаг ниймгийн хөгжлийн төлөвлөгөөнд Фү жянь мужийг гол хөгжүүлэх районы нэг болгожээ.
Өнгөрсөн зууны далаад онд Хятадын дорнод эргийн мужууд эн тэргүүнд өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн. Тухайн үе Фү Жянь муж нь Тайваньтай тайваний хоолойгоор алслагдаж, Шянган Аомэньтэй хөршилж байгаа болохоор гадаадын бизнесменүүд шууд хөрөнгө оруулсан байна. Гэтэл 20 гаруй жилийн дараа Фү жянь муж нь ойр хөрш байгаа бараг зэрэг өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн Гуандүн мужтай зэрэгцүүлэхэд эдийн засгийн хөгжил нь удаан байна. 2005 онд Гуан дүн мужийн үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь 2 трилион100 тэрбум юань байхад, Фү жянь мужийнхэн нь сая 650 тэрбус юань байгаа.
Фү жян мужид бүр эрт Тайваний бизнесменүүд хөрөнгө орулж байсан. Энэ нь ихэнх хэмжээнд төрөл садны давуу талтай байснаас болж байсан. Гэвч зөвхөн үүнд түшиглээд болохгүй.
Фү жянь муж нь Тайваниас маш ойр, хүн бараа нэвтрэхэд Шянганаар тойрдог болохоор эрхлэлийн өртөг ихтэй байдаг.
Тайваний хоолойн баруун эргйг Хятадын ирх5 жилийн эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөөнд оруулснаар, Фү жянь мужийнхэн нь боомтуудын байгуулалтыг түргэтгэж, боомтын эдийн засгаар Тайвани хоолойн баруун эргийн эдийн засгийн хөгжлийг дайчилж байна. Фү жянь мужийн тэнгисийн эргийн шугам 3300км байгаа. Өнөө 10 тоннжийн, 100 тоннжийн, 300 тоннжийн бараа тээврийн усан онгоцны зогсоол байгуулж байна. Фү жянь мужийн засгийн газраас боомтын байгуулалтад 2 сая 900 мянган юаний хөрөнгө оруулж, 2010 онд тус мужийн жилийн бараа нэвтрэх хэмжээг 300 сая тоннд хүргэх гэж байна.
|