Англи хэлэнд Хятад болон Шаазан сав нь ижил дуудлагатай, дэлхий нийт шаазан саваар дамжин Хятадыг ойлгосон. Хятадад хамгийн алдартай Шаазан сав гэвэл Жиндэжэнгийн үйлдвэрлэсэн шаазан сав болно. Манай сурвалжлагч саяхан мянган жилийн түүхтэй Жиндэжэн сууринаар явж сурвалжлалаа.
Жиндэжэн суурин нь Хятадын Жэжян мужийн зүүн хойт хэсэгт оршдог. Тэндэхийн шорой шаазан сав хийхэд маш тохиромжтой. Мянга гаруй жилийн тэртээ Сүн улсын нэгэн хаан санаадгүйгээр маш нарилаг хийцтэй гоё шаазан савыг үзээд ихэд сонирхож гэнэ. Ингээд энэх шаазан сав үйлдвэрлэдэг сууринг өөрийн оны цол "жин дэ"-гээр нэрэлж гэнэ. Мянган жилийн жаазан сав үйлдвэрлэсэн түүхтэй жиндэжэнгийн нэр ингэж ирсэн гэнээ.
Сүүлийн жилүүдэд зэх зээлийн хяналт хамааралт муу, хуурамч бараа элбэгшсэнээр Жиндэжэнгийн шаазан савын нэр хүндийг унагасан байна. 2001 оноос хойш гадаадад жиндэжэнгийн нэрээр шаазан савын үзэсгэлэн худалдаа ажиллуулах явдал олон гарчээ. Зарим нь шаазан савын том мастер гэдэг нэрээр хэрэглэгсдийг хууран мэхэлж, Жиндэжэнгийн нэр төрийг ихээр унасан байна.
Оюуны өмчийн эрхэнд халдсан үйл ажиллагаанд чиглүүлэн жиндэжэнгийнхэн нь арга хэмжээ авсан байна. Сүүлийн жилүүдэд орон нутгийн үйлдвэр хуудалдааг удирдах салбар болон хууль зүйн салбарынхан нь хамтран хууль хэрэгжүүлж, жиндэжэнгийн хуурамч шаазан сав үйлдэгч хууль бус этгээдийг байцаан илрүүлсэн байна. Орон нутгийн шүүхийнхэн нь тусгайлан "оюуны өмчийг хамгаалах шүүх" гаргаж, 5 жилийн турш жиндэжэнгийн шаазан савын өмчийн эрхэнд халдсан 200 гаруй хэргийг шүүн тасалж, зах зээлийг журамжуулжээ.
Жиндэжэнгийн шаазан савын ажил төрөлд үйлдвэрлэл тархай бутархай, брэндын нэр хүнд их биш асуудал оршиж байна. Эдгээр байдлыг өөрчлөхийн тулд Жиндэжэнгийнхэн нь 5 том шаазан савын үйлдвэрийг нэгтгээд шаазан савын бүрэн бус хувьцаат компани байгуулж, бүтээгдэхүүнээ өргөн хэрэглээнйи дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тогтоожээ.
Брэндийн ухамсар бий болгох нь аж ахуйн нэгжийн зах зээлд өрсөлдөх хүчин чадлыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, аж ахуйн дүр төрхийг дээшлүүлэх, өргөн олон хэрэглэгчдийн хуулийн дагуу ашиг сонирхлоо хамгаалахад ашигтайг практик үйл ажиллагаагаар гэрчлэгджээ.
Брэнд байгаад бас болохгүй, зах зээлийн ширүүн өрсөлдөөнд ялахад хамгийн гол нь бүтээгдэхүүний чанарт түшиглэх хэрэгтэй. Жиндэжэнгийн шаазан савын нэр алдаршсан нь түүний "өнгө будаг"-ны технологид байгаа. Олон улсын баримжаанд нийцүүлэхийн тулд жиндэжэнгийнхэн нь шаазан сав үйлдвэрлэх шинэ технологи судлан гаргасан байна.
|