• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-07 16:22:29    
Хөдөөгийн сургуулиас урлагийн цэцэг дэлгэрэв

Хятадын Олон Улсын Радио

     Урлагийн хүмүүжил бол Хятадын сургуулийн маш чухалд үздэг үндэсэн сургалтын агуулга юм. Гэвч дэд бүтэц нь хоцронгуй, багш дутуу зэрэг хүчин зүйлээс болж, Хятадын хөдөө тосгоны урлагийн хүмүүжил зөвхөн дуу дуулах, зураг зурах зиндаанд л байгаа юм. Гэвч зүүн хойт нутгийн Гирин мужийн хөдөөгийн нэг сургууль нь өвөрмөц онцлог бүхий ардын хөгжмийн сургалтаар олон талын үнэлгээг хүлээсэн байна. Бид одоо энэ Пяо Ян туршилтын сургуультай танилцъя.

     Хүндэт сонсогчид оо, таны сонсож байгаа энэ "морь уралдах" хуучрын хөгжимийг Пяо Ян туршилтын сургуулийн сурагчид хөгжимдөж байгаа юм. Монголчуудын найр наадмын халуун хөгжилтэй байдлыг харуулсан энэ хөгжим бол тэд нарын хамгийн гарамгай тоглодог хөгжмийн нэг юм байна. Саяхан тэд нар нийслэл Бээжин зэрэг том том хотуудаар явж тоглолт гаргсан юм байна.

     Хөдөөгийн бор хүүхдүүд яаж хотын тайзан дээр гарсан бэ? Тус сургуулийн захирал Дүн Жихэгийн танилцуулснаас үзвэл, Пяо Ян туршилтын сургууль уул нь энгийн нэг сургууль байсан. Хөдөөгийн хүүхдэд урлаг сонирхож, урлаг сурах боломж хангахын төлөө 1993 оноос энэ сургууль үндэстний хөгжмийн хичээл зааж, хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр хөгжим зааж эхэлсэн байна.

     Тэрээр хэлэхдээ, манай сургууль хичээл сургалтаа сайн хийхийн зэрэгцээ, баяр дурасгалын өдөр, хагас бүтэн сайнд сурагчдад урлагийн хичээл орж байна. Хөдөөгийн урлаг соёлын амьдрал маш тааруухан, хагас бүтэн сайн, өвөл зуны амралтаар хүүхдүүд наадхаас өөр хийх юмгүй байдаг, бид энэ цагийг ашиглаж урлагийн хичээл ордог, ингээд хүүхдүүд маань юм сурч, нүд тайлдаг болсон гэжээ.

     Энэ бол мэдээж сайхан санаа, гэвч бодитой дээр хэрэгжүүлэхэд тийм ч хялбар хэрэг биш байлаа. Энэ сургуулийн багш Дин Вэньшүнь хэлэхдээ, манай сургуулийн эргэн тойрны хөдөө тосгон баян чинээлэг биш, хүүхдээ хөгжим авч өгөх гэдэг нь тэд нарт авч хэлбэл их зардал байлаа, дахиад хэлбэл хөдөө тосгоны багшийн цалин доор, хотоос хөгжмийн өндөр боловсролтой багш олж чадахгүй байдаг. Ингээд бид өөрөө урьдаар сурч дараа нь сурагчдад заасан гэжээ. Тэрээр хэлэхдээ:

     Эхлэхдээ их бэрхэтэй байсан, хүүхдүүд юу ч чадахгүй, бид нэг нэгээр нь заана, гэвч хүүхдүүд сураад ирхээр бид ч урамтай болсон гэжээ.

     Үндэстний хөгжмөөр онцлог болгосон урлагийн хүмүүжил нь сурагчдын сонирхолыг маш хүчтэй татсан байлаа, 1994 онд Пяо Ян туршилтын сургууль нь урлагийн чуулга зохион байгуулж, авьястай хүүхдийг гол болгон хүмүүжүүлж эхэлсэн байна.

     Үүний зэрэгцээ Хятадын засгийн газар ч хөдөө тосгоны хүүхдийн соёл урлагийн хүмүүжлийг чангатгах зорилго бүхий төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Засгийн газрын хөрөнгө оруулалт нэмэгдсэн байдалд Пяо Ян сургууль нь сургуулийн байраа өөрчилж, хөгжмийн танхим, уран зургийн өрөө, тоглолтын танхим зэргийг байгуулсан байна.

     Түүнээс хойш Пяо Ян сургуулийн урлагийн хүмүүжил нь зөвхөн хөгжим байснаас дуу хөгжим, бүжиг, уран зураг, уран бичлэг зэрэг төрөл зүйлтэй болон хөгжиж, сурагч хүүхдүүдийн онцлогт тохирсон урлагийн хүмүүжил хүртээх болсон байна. Олон жилийн турш энэ сургуулийн урлагийн чуулга нь орон нутагтаа нэрд гарч, их олон сурагчдийг Хятадын нэртэй урлагийн чуулга сонгож авсан байлаа.

     Сургуулийн хичээл сургалт онцлогтой бөгөөд хичээл сургалтын нөхцөл боломж байнга сайжрахын улмаар ойр хавийн их олон тосгоны хүүхэд манай сургуульд ирэх болсон, одоо манай сургуульд нийт 600 гаруй хүүхэд байна. Хөдөөгийн хүүхдэд ийм урлагийн хүмүүжил хүртэх боломж маш нандин юм. Пяо Ян туршилтын сургууль ийм нөхцөл хангасан байна гэж захирал Дүн Жихэ танилцууллаа. Одоо энэ сургуулийн хүүхдүүд юу хэлж байгааг сонсоё.

     Бид амралт сэлүү цагаа ашиглаж их олон юм сурсан.

     Хуучир хөгжимдэж сураад өөрийн амьдралаа баялагжуулж, мэдэлгээ нэмэгдүүлсэн. Бид бас сургуулийн зохион байгуулсан олон зүйлийн арга хэмжээнд оролцож их юм сурсан гэжээ.

     Сүүлийн үе ЮНЕСКО Пяо Ян туршилтын сургуулийг "ЮНЕСКО-гийн клүб"-д оруулсан байна. Энэ боломжийг ашиглан Хятадын хөдөө тосгоны хүүхдийн шинэ дүр төрхийг дэлхий дахинд нэн сайтар харуулахыг би хүсч байна гэж захирал Дүн Жихэ хэлж байлаа. Тэрээр хэлэхдээ:

     Бид энэ боломжийг ашиглан, ЮНЕСКО-гийн нэг бааз болж, гадаад орнуудаас сурч, харилцан туслалцаахыг хүсч байна. Энэ нь манай сургуулиа нэн сайтар эрхэлэхэд маш гүн ач холбогдолтой юм. Дэлхийн олон орны сурагч хүүхдүүд манай сургуульд ирэхийг урьж байна гэжээ.