• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-08 17:50:10    
Гэсэрийн туулийг уламжлан хамгаалж байгаа тухай тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио

     "Гэсэрийн тууль" бол манай орны түвд үндэстний иргэдийн дунд олон зуун жил уламжлагдсаар ирсэн баатарлаг туульс юм. Тэр нь нийтийн он тооллын 11—13-р зууны үед бий болж түвд иргэдийн дунд амаар уламжлагдаж ирсэн байна. Өнөө бичиг материалд тэмдэглэгдээд байгаа нь 15 сая гаруй үсэгт хүрч байна. Одоо та бүхэнд "гэсэрийн тууль"-ийг уламжлан хамгаалж байгаа байдлаас танилцуулья .

     "Гэсэрийн тууль"-д түвд үндэстний эртний баатар Гэсэрийн аврага мангасыг дарж, атаатан дайсныг усатгаж ард иргэдийг хамгаалан амгалан тайван амьдруулсан үлгэрийг өгүүлжээ. Хятадын уран бүтээлчдийн нийгэмлэгийн мэргэжилтэн Сономцэрэн хэлэхдээ,

     "Гэсэрийн тууль" бол одоогоор дэлхий дээр амаар яригдаж байгаа хамгийн урт туульс юм. Тэр нь түвд үндэстний эртний нийгмийн түүх, улс төр эдийн засаг, үндэстний хоорондох харилцаа, үг хэл үсэг бичиг, соёл урлаг зэрэг талын судалгааны нэвтэрхий толь мөн гэжээ.

     Түвд үндэстэн төвлөрөн суугаа Түвдийн Өөртөө Засах Район тэрчлэн Сы Чуань, Юүнь Нань, Хөхнуур, Ган Сү зэрэг мужид "гэсэрийн тууль" хайлах ардын урлагчид байдаг. Эдгээр урлагчдын ачаар "гэсэрийн тууль" нь хэдэн мянган жилийн турш ардын дунд уламжлагдсаар ирсэн байна. Тэдний зарим нь "гэсэрийн тууль"-ийн хэдэн арван бүлгийг хэдэн арван өдрөөр хайлдаг байна. Энэ жил 84 настай өндөр насан Самгүрд 60 гаруй бүлэг хайлж чадна.

     Самгүрд 1922 онд Түвдийн хойд хэсгийн "Ру" тосгонд төржээ. Энэ тосгон нь Түвдийн гадна газартай нэвтрэх уулзвар газар тул наймаачид мөргөлчид өдөр бүр нааш цааш тасрахгүй цуварч байдаг. Самгүрдийн нагац өвөө нь худалдаа наймаа хийдэг болохоор тэднийх нилээд баян амьдралтай байжээ. Самгүрдын нагац өвөө нь Гэсэр сайхан хайлдаг хүн юм, тэр Гэсэр баатрын үлгэрийн сонирхолтой онцлогтой хэсгийг дуулж байдаг. Нагац өвөө нь Гэсэр баатрын үлгэрийг ярьж дуулах бүр Самгүрд өвөр дээр нь суугаад амтархан сонсдог байжээ. Иймээс Гэсэр нь Самгүрдийн хүүхэд насны сэтгэлд нь хоногшсон байна.

     Хожим нь нагац өвөө нь насан өөд болж, Самгүрд нэг үе нагац өвөөгөө эрж санаж "Гэсэр баатар"-ыг мөрөөдөж сэтгэлээр унаж үг дуу цөөнтэй болсон байна.

     11 настай байхдаа Самгүрд ууланд хонь хариуулж явахдаа ширүүн бороонд цохиулж агуйд орж борооноос далдлан суухдаа нойр нь хүрч унатаж нагац өвөөгийнхээ хэлдэг Гэсэр баатрыг зүүдэлсэн байжээ. Үүнээс хойш тэр Гэсэр баатрыг олонтоо зүүдэлж, өөрөө Гэсэр баатрын үлгэрийг ярьж байна гэж ч зүүдлэх болж , унтаад сэрвэл Гэсэрийн үлгэр дэх үйл явдал нүдэн өмнө нь харагдах шиг болжээ. Оюун тархинд нь Гэсэрийн үлгэрээр дүүснийг тэр өөрөө ухаарсан байна.

     Үүнээс хойш тэр дуугүй суудаг зангаа орхиж, Үлгэрт гардаг Гэсэрийн өмсдөг малгай, таягийг бусдаар хийлгэсэн байна. Тэрээр танилцуулж хэлэхдээ, таяг нь Гэсэр баатарын олон зүйлийн юм болж хувирдаг ид шидтэй хувилгаан ташуур юм. Малгай болон таяг нь Гэсрийн тууль ярьж дуулдаг хүмүүсийн гэрч тэмдэг мөн гэжээ. Үүнээс хойш Самгүрд Түвд нутгаар " Гэсрийн тууль" ярьж дуулж явах болсон байна.

     Он жил ээлжилсээр Самгүрд Түвдэд нэр нөлөөтэй Гэсэр хайлагч болсон байна.

     Түүхийн шилдэг туульс "Гэсэрийн тууль"-ийг уламжлан залгамжлахын төлөө сүүлийн жилүүдэд Түвдийн Өөртөө Засах Районы холбогдох салбар "гэсэрийн тууль"-ийг эмхэтгэн цуглуулах ажлаа эрчимжүүлсэн байна. Самгүрд шиг нэр нөлөөтэй ардын урлагчдыг урьж Түвдийн их сургууль, Түвдийн нийгмийн шинжлэх ухааны академи зэрэг байгууллагад эрдэм шилжилгээний илтгэл хийлгэж байна. Үүний зэрэгцээ холбогдох салбар ч тэд нарын амьдралыг төвхнүүлэн орон сууцны байшин, амьдралын нөхвөр олгох зэргээр дэмжлэг үзүүлж байна.

     1980 оноос эхлэн Түвд жил бүр 1—2 бүлэг " Гэсэрийн тууль" хэвлүүлэхээр төлөвлөгөө тогтоон ажиллаж ирсэн бөгөөд өнөө 30 бүлэг хэвлүүлсэн байна. "Гэсэрийн тууль" нь ардын урлагчдын амаар уламжилж ирсэн тууль болохоор өнөө тууль хэлж чаддаг дийлэнх олон хүн нь өндөр настай болж, зарим нь насан өөд болсон байна. Энэ байдал нь "гэсэрийн тууль"-ийг эрж илрүүлж эмхэтгэн цуглуулах ажилд ихээхэн хүндрэл бэрхшээл учруулсан байна. Түвдийн нийгмийн шинжлэх ухааны академийн үндэстний судлалын хүрээлэнгийн мэргэжжилтэн Ригзин хэлэхдээ,

     Өнөө Самгүрд зэрэг өндөр настайчуудын хэлэх үлгэрүүдийг түргэн бичлэг хийн авах мөн түүнийг үсэг бичгээр хэвлүүлэх нь манай тулгамдсан ажил болж байна. Бид 5—8-н жилд багтаан өндөр настан Самгүрдын хэлж гарах 60 гаруй бүлэг үлгэрийг бүр хэвлүүлэхээр төлөвлөж байна. Сүүлийн 5 жилд бид түүний хэлсэн 25 бүлэг үлгэрийг 27 ном болгон хэвлүүлсэн байна гэжээ.

     Түүхийн урт удаан хөгжлийн явцад түвд үндэстний ард түмэн оюун ухаан авьяас билгээрээ соёлын баялагийг бүтээсэн байна. "Гэсэрийн тууль"-иас гадна, түвд ардын дуу бүжиг, зүйр цэцэн үг зэрэг нь урт удаан түүхтэй уламжлан залгамжлагдсаар байна. Өнөө түвдийн уламжлалт соёл урлагийг эмхэтгэн цуглуулах редакторлан хэвлүүлэх ажилд улам олон хүн оролцож, эртний соёл урлагийн баялаг өвийг хамгаалахад хүчин зүтгэлтэй ажиллаж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/