• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-08 17:51:41    
Тархи толгойгоо эрүүл саруул байлгах тухай

Хятадын Олон Улсын Радио

     Өдөр тутмын аж амьдарлын зарим үл таалагдах зан заншил нь тархи толгойн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна:

     Аж амьдралын зан заншилд бас янз бүрийн үл таалагдах зүршил оршиж байдаг. Үүнд голцуу тамхи татах, архи уух, юм болгонд адгаж бачимдах, сэтгэлийн дарамттай байх, нойр хулжих, хоол ундны бүтэц зүй зохисгүй байх зэрэг багтаж байгаа юм, жишээлбэл, хоол унд хэтэрхий шорвог юм уу хэтэрхий амтлаг байх нь холестейн ихтэй, тослог зүйл ихтэй байгаагийн шинж юм, энэ нь цусны даралт болон цусны тослог зүйлийг тун амархан нэмэгдүүлдэг байна. Төслийн бус албаны хүмүүсийн ажлын өрөөндөө суугаад биеийн тамирын дасгал бэлтгэлд төдийлөн оролцдоггүй нь ч залуу хүмүүсийн цусны даралтыг амархан өндөр болгодог байна. Үүнээс гадна зарим хүмүүсийн их унтах, бага унтах нь бүгд л тархи толгойн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна.

     Зарим хүмүүс сайн ажиллаж, сайн суралцъя гэвэл бага унтах хэрэгтэй гэж үздэг байна, үнэндээ нойр багасвал хүмүүсийн өвчин эсэргүүцэх чадавхийг бууруулж, тун амархан янз бүрийн өвчинд нэрвэгдүүлдэг, их унтаад байх нь ч муу нөлөө үзүүлдэг, их унтах тутам цусны эргэлт удааширч, цусны нялцгай эд нэмэгдэн, улмаар цусны даралт өндөр болж, артерийн судасны хатуурал бий болгодог байна, иймээс их унтах, бага унтах нь цөмөөрөө сайн үзэгдэл биш юм. Зарим онцгой ажил хийж байгаа хүмүүс, тухайлбал химийн үйлдвэрийн ажилчид, тосон будгийн будагчид эдгээр хүмүүс ямагт хорт бодистой ойрхон байдаг болохоор тархи толгой нь химийн янз бүрийн хорт бодист амархан хордогдох бололцоо их байдаг. Иймээс хэн хүн ч гээд амьдралдаа тун зүй зохистой хандаж байхыг холбогдох мэргэжилтнүүд сануулж байна.

     Насанд хүрэгсдийн шүд нь амархан эмтэрч хагардагын шалтгаан:

     Шүд хэдийгээр хатуу бэх байдаг боловч бас шүдний голын хөндий гэж байдаг, нас ахиад ирэхээр, шүдний хөндий авчиж, алсдаа шүдний хөндий бөглөрч, шүдний хөндийн кальци нь нэмэгдээд шүдний хөндийн ажиллагааг бууруулдаг юм. Ийм байдалд, шүд нь ямар нэг юманд хүчтэй цохигдвол, тун амархан эмтэрч хагардаг байна. Үүнээс гадна, жишээлбэл: шүдний хөндийн эмчилгээ хийсэн тохиолдолд шүдний хөндий нэн илүү хөндийрч энэ хөндийд нь өөр янз бүрийн бүтээгдэхүүн шигдэж ороод энэ нэг шүдний шим тэжээлийг бууруулдаг байна, энэ шүдийг ломбодлоо ч гэсэн нэмэр болдоггүй, хэрэв хатуу юмтэй харгавал мөн маш амархан хагарч сүйрдэг байна.\Л.Буянтогтох орчуулав\