
Захитлын тойм нэвтрүүлгийн агуулга
Хөтлөгч: Та өөрийгөө манай сонсогчидод танилцуулахгүй юу ?
Анар: Би бол Бээжингийн Төвийн үндэстний их сургуулийн Монгол хэл уран зохиолын салбарын гуравдугаар ангийн оюутан, намайг Анар гэдэг.
Хөтлөгч: Та өөрөө аль нутгийн хүн бэ ?
Анар: Миний нутаг бол өвөр Монголын Хөлөн Буйр аймагтбайдаг, миний нутаг тал нутагт байгаа, тэр мөртөө би Барга яастан юм.
Хөтлөгч: танар сургуульдаа дотуур байранд амьдарадаг уу?
Анар: Тиймээ, бид бүр дотуур байранд байрлаж байдаг, нэг байранд бид найман эмэгтэй оюутан хамтдаа суудаг.
Хөтлөгч: Танар ямар ямар хичээлээр хичээлдэг бэ?
Анар: Манай салбар бол монгол хэл уран зохиолыг голчлон сурдаг болохоор, монгол үндэстний уран зохиол, хэл шинжлэл, уран зохиолын түүх, монголын түүх, бас хятадын уран зохиолын түүх, гадаадын уран зохиолын түүх зэрэг хичээлийг сурдаг. Бас философи, Марсизм Ленинизм, Мао Зэдүнгийн үзэл санаа, Дэн Шяопингийн онолын хичээлээр хичээлдэг, эдгээр нь бүгд заавал сурах хэрэгитэй хичээл төрөлд багтдаг.
Хөтлөгч: Ямар ямар биеийн тамир спортын ихчээлээр хичээлдэг вэ?
Анар: Тамьрын олон төрлийн хичээл байдаг. Энэ бол оюутаны өөрөө сонгож сурах хичээл болно. Үүнд сагс, хөл бөмбөг, алгадах бөмбөг зэрэг хичээл байдаг. Бас покссын дасхал, гимнастикийн дасхал зэрэг олон төрлийн хичээл байна. Өөр өөрийн дур сонирхолоороо хичээл сонгож байдаг юм. Би гимнастикд их сонирходог болохоор гимнастикийн хичээл сонгосон билээ.
Хөтлөгч: Монгол улсын оюутантай танилцсан уу ?
Анар: Монголын оюутантай тэгэж их олон танилцсангүй, найзалж нөхөрлөж ч байгаагүй дээ. Гэвч тэдний амьдрал суралгийн талаар радио, сонин сэтгүүл дээрээс их олон үзэж байсан. Саяхан би нэг монгол улсын оюутан Отгон-жаргалын бичсэн зохиолыг уншлаа. Энэ зохиол нь Бээжинд болсон нэг удаагийн гадаадын оюутадын зохиолын уралдаанд хоёрдугаар байранд орсон зохиол байна. Хятадаар бичсэн болохоор улам бүр сонирхолтой санагдаж билээ.
Хөтлөгч: эрхэм хүндэи сонсогчид оо, манай энэ удаагийн "Захидалын тойм" нэвтрүүлэг маань энд хүрээд төгсэх боллоо, Анар аа, энэ удаагийн нэвтүүлгээр сонсогчидоо хэлэх гэсэн ямар үг байна бэ ?
Анар: Энэ нэвтрүүлгэд оролцсондоо би их баяртай байна. Хамгийн сүүлд өргөн олон сонсогчидынхоо аж амьдралын сайн сайханыг хүсэн зүгнэж байна. \Номин бэлтгэ\
|