Нутаг дэвсгэр: 10380 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2003 оны байдлаар нэг сая 360 мянга. Гол үндэстэнд Мандингэ (хятад дуудлага)үндэстэн \хүн амын 42 хувийг эзэлж байна\, Фүлан(хятад дуудлага)үндэстэн \бас Пөр үндэстэн гэдэг, хүн амын 16 хувийг эзэлж байна\, Олүв(хятад дуудлага)үндэстэн \хүн амын 16 хувийг эзэлдэг\, Жула(хятад дуудлага)үндэстэн \хүн амын 10 хуьийн эзэлдэг\, Сайлахули(хятад дуудлага)үндэстэн \хүн амын 9 хувийг нзнлднг\ зэрэг бий. 90 хувийн оршин суугчид нь Лалын шашин шүтэж, бусад нь Хиристсын шинэ шашин, Католик шашин шүтдэг.
Нийслэл: Банжул, 2003 оны байдлаар 34 мянган хүн амтай, хамгийн халуундаа 40 хэм, хамгийн сэрүүндээ 15 хэм.
Төрийн дэргүүн: ерөнхийлөгч Яхяа А.ж.ж.Жаммех, 1994 оны 7-р сарын 27-ны өдөр Гамбийн зэвсэгт хүчний түр гүйцэтгэх зөвлөлийн дарга болж, 1996 оны 9-р сард ерөнхйилөгчээр сонгогдож, 2001 оны 1-сард дахин сонгогдов.
Чухал баяр дурасгалын өдөр: Оусгар тогтнолын өдөр – 2-р сарын 18-ны өдөр.
Ерөнхий байдал: Африкийн баруун хэсэгт оршиж, Сенегал улсын нутаг дунд хавчигдсан урт нарийн хэлбэрийн нутагтай. Баруун талд нь Атлантын далай байж, 48 км урт тэнгисийн эрэгтэй. Халуун бүсийн тал хээрийн цаг агаартай, дотор гаүрын дундаж агаарын хэм нь 27 хэм.
15 – 16-р зууны үед Португаличуд түрэмгийлэв. Түүнээс хойш Англи, Францын колоничилогчид ч хойно хойноосоо түримгийлэж байв. 1783 оны "Варсайлесийн энхийн гэхээ"-гээр Гамби голын хочр эргийг Англид өгч, Сенегалыг Францд өгсөн байна. 1889 онд Англи, Франц хэлэлцээр тохиролцож, Гамбийн өнөөгийн хилийг тогтоов. 1965 оны 2-р сарын 18-ны өдөр Гамби албан ёсоор тусгар тогтнов. 1970 оны 4-р сарын 24-ний өдөр бүгд найрамдах улс байгуулав. \М. Цэцэн бэлтгэв\
|