• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-09 17:16:29    
Ардын дуу дахь Оюунгэрэл

Хятадын Олон Улсын Радио

     "Алаг морны минь алхаа сайвар
      Аятай л сайхан даа хөө
      Ангаа бага Оюунгэрэлээсээ
      Амьдаа салах л гүй дээ хөө......" гэдэг ардын дуу "Оюунгэрэл"-ийг Сөнид нутагт узуур ардын дунд, хурим найр болон радио телевизээр дуулсаар ирсэн билээ.

     "Оюунгэрэл" гэдэг ардын дуу зохиогдоод 70 шахам жил болж бий. Сөнидийн тал нутгаас Өвөр Монголын хэвцээнд ардын дунд дэлгэрч урлагийн том тайцанд гарч алдарт дуучин Мү Ланаас эхэлж дуучин болгон дуулж, Улаан-Мөчирийн урлагийн тайцанд энэ дуугийн аяргуунд бүжиг зохиогдож өргөн олон үзэгчидийн бахархал сонирхалыг татсан юм. Тэгэхлээр, энэ дууг зарим хүмүүс Хорчин ардын дуу, Цахар ардын дуу, Ордос ардын дуу гэж яризгаадаг.

     Энэ дууны бий болсон ахуй байдал бол өнгөрсөн түүхэнд Манж гүрэн Монголд залхай бодолго авч Монгол нутагт сөм байгуулж, үй олон залуучуудыг лам болгодгоос залуучууд бэр авч айл гэр болж болохгүй байдаг, хүүхэнчүүд өөрийн тоож хайралсан залуутайгаа амьдарч чадахгүй байдаг. Иймэрхүү залуу хосуудын хайр сэтгэлийг ирлүүлсэн "Оюунгэрэл" дуу нь ардын дунд амьлан бүтэж, одоо болтол сайн дурын эрх чөлөөт ураг гэр бүлийн сайн сайхан суурийг батжуулан, хүмүүсийн оюун санааны цэлгэр далайд баясал цэнхлийн нэмэр болсоор ирсэн байна.

     Энэ дуу цохом ямар түүхтэй, цохом аль нутгийн дуу болхыг мэдье гэсэн Өвөр Монголын өдрийн сонины редактор Баянжаргал энэ намар Шилингол аймгийн Сөнид баруун хошуунд дуунд дуулагдадаг Оюунгэрэл настантай золгосон байна. Настан энэ жил 80 настай. 4 хүүтэй. Энэ учирал энэ дууг Сөнид дуу гэдгийг бүрэмсэн гэрчилсэн байна.

     "Хүрэн морны хүнтрээ зороо
     Хөөрхий сайхан даа хөө
     Хүний хүүхэнтэй ханилана гэдэг чинь
     Сэтгэлийн зовлон доо хөө......"   /Дуу/Хүчит редакторлов/