• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-09 17:20:40    
Гүйжөү муж жижиг хэмжээний зээлээр ядууг буруулж байна

Хятадын Олон Улсын Радио

     Жижиг хэмжээний зээлээ бол тусгайлан орлого багатай хүмүүст зориулсон зээлийн нэг хэлбэр болох юм. Хятад улс 1993 оноос эхлэн хэсэг бүс нутагд жижиг хэмжээний зээлээр ядууг буруулах ажлыг туршин хийсэн юм.

     Хятадын баруун өмнөд нутгын Гүйжөү мужийн Пань сяньд 1998 оноос эхлэн жижиг хэмжээний зээлээр ядууг буруулах ажлыг туршин хийсэн бөгөөд 2003 оны эцэс гэхэд бүх сяньд 260 сая юаний зээл тавиж, бүх сяний ядуу хүн ам 1998 онд 200 мянга байсан бол өнөө буруулаад 100 мянга болгосон байна.

     Уг сяний Хэй Сэндй гэдэг тосгон өнөө жижиг хэмжээний зээлээр ядууг буруулсан үлгэр жишээ болсон байна. Энэх тосгон нь уулдаа их ядуу байсан юм. Энэ тосгоны хариуцлагтай хүн ноён Ван Гөхуа хэлэхдээ, манай тосгоны иргэн жижиг хэмжээний зээлээр үхэр тэжээгээд ядуугаас салсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Манай тосгон 2001 оноос эхлэн жижиг хэмжээний зээл авч үхэр тэжээсэн юм, тухайн үед 24 өрхөд нийт 150 мянган юаний зээлээ тавьсан юм. Үүнээс өмнө тосгоны хүн нэг бүрийн орлого дунджаар 1000 юань байсан бол 5 жилийн дараа хүн нэг бүрийн орлого дунджаар 1800 юаньд хүрсэн байна гэжээ.

     Хү Вэнь зэн бол энэ тосгоны үхэр тэжээсэн том өрөх болох юм. 2002 онд тосгонд анх зээлээ тавих үе тэрээр 5000 юаний зээлээ авч 3 үхэр тэжээсэн юм. Хэдхэн жилийн дараа үхэр нь үржээд 15 болсон байна. Одоо тэр үхэр тэжээгээд жилд 8000 юань олох болсон байна. Тэрээр өнөө шинэ гэр барисан бөгөөд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл ч худалдан авсан байна.

     Уг тосгоны хувьралт нь зөвхөн эдийн засагдаа байгаа биш, тосгоны иргэний орлого нмэгдсний дараа тосгонд маш их хувьралт гарсан байна. Тосгонд шинээр зам зассан бөгөөд өрөх болгон замгийн хийгээр цахилгаан гаргаж, тог хэрэглэх болсон байна.

     Уг тосгонд тавиж байгаа жижиг хэмжээний зээлээг бол арилжааны банкнаас олгож байгаа юм. Төр улсаас бодлогын хөнгөлөлт үзүүлж байгаа учир арилжааны банк нь зээлээр дамжин мөнгө олохгүй ч гэсэн өрөө хохирж болохгүй юм. Иймээс зээлээ авах хүмүүс баталгаа гагах хэрэггүй ч гэсэн маш сайн банк санхүүгийн итгэл байх ёстой. Энэ талаар тосгоны захиргаа ажлын хэсэг байгуулж маш сайн зохицуулсан юм. \Г. Сайн-Өлзий хянан тохиолдуулав.\