• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-09 17:23:09    
Түвдүүдийн өөд бологсодоо дэгдээдэг заншил---1

Хятадын Олон Улсын Радио

     Зонхилох хүн Түвдийг их нууцлаг газар гэж ойлгодог. Түвдийн цаг уур их онцлог, байгалийн үзэмж байдал үзэсгэлэнтэй сайхан, ард иргэдийн зан заншил өвөрмөц сайхан, үнэхээр их нууцлаг газар юм. Олон нууцлагийнх нь дотор Түвдүүдийн өөд болсон хүмүүсээ дэгдээдэг арга нь бүр ч онцлог юм.

     1996 оны 5-р сард би аз таарч, Түвдийн Линьжи районд өөр болсон хүнийг дэгдээж байхыг харсан бөгөөд бүх явцыг нь видео камераар бичиж авсан юм.Тэгэхдээ үүнийгээ тухайн газрын сүм хийдийн захиргаа болон сяний удирдлагаас нь зөвшөөр авсны дараа бичсэн юм. Тухайн газрын сяний намын хорооны дарга нь өөрөө надад хань болж явсан юм. Тэр бол Түвдэд тусалж очсон боловсон хүчин, цагдаа гаралтай, Түвдэд очсон эхний үедээ эрүүгийн хэргийн зураглаач байсан байв. Тэрээр өөд болсон хүнийг дэгдээх газар, журам гуримыг сайн мэддэг бөгөөд ийм үйлийг гүйцэтгэдэг хүмүүсийг ч сайн таньдаг. Түүнтэй хамт явсан болохоор би энэ бичлэгээ маш ялгам урагштай биелүүлсэн билээ.

     Тэрээр өөрөө жолоо барьж биднийг авч явсан бөгөөд өөд болсон хүнийг дэгдээдэг ёс заягийг танилцуулсан байна. Түвдүүдийн ёс заншлаар бол, өөд болсон хүнийг цагаан даавуугаар баглаад, гэр дотроо нэг буланд нь тоосгоор индэр жийрэглэж, нөгөө өөд болсон хүнийг тэр дээрээ тавиад, лам залж ном уншуулж, цагаан мөртэй болгож, сүнсийг нь дэгдээх буян үйлдүүлэх бөгөөд энэ хугацаанд нь садан төрөл нь ирж эмгэнэл илэрхийлнэ. Тэгээд хэдэн өдрийн дараа ивээл өдрийг сонгож оршуулга үйлднэ. Оршуулгыг ихэвчлэн бүр өглөө эрт бараг нар гараагүй байхад үйлднэ. Уридаар өөд болсон хүний бүх хувцасыг тайлж, дөрвөн мөчийг нь нийлүүлж боогоод цагаан цэмбээр бүтээж, өөд болсон хүний хойч нь түүнийг үүрээд, замбын гурил асгаж цуваа гаргасан шугмаар явж, цогцыг хаалгаар гаргахад, оршуулга үйлддэг лам нар тосч аваад үүрч явдаг байна.

     Бид сяний төвөөс гараад хагас цаг явсанд тээр хол уулын хажуу дээрх оршуулгын тавцан тодхон харагдаж байлаа. Оршуулгын тавцангийн дөрвөн талаар өлгөсөн дарцаг уулын салхинд ултарч, хүлээж ядсан тасууд тавцан эргэцнэ. Хүмүүсийн хэлэхээр энэхүү оршуулгын тавцангийн нивдаг савдаг нь маш сайн болохоор эргэн тойрны ойр холынхон өөд болсон хүмүүсээ бүр энд хүргэн ирж, цагаан мөртэй дэгдээдэг юм байна.