Ван Шү-зэн бол Хятад даяарт алдартай цэргийн зохиолч хүн. Түүний сүүлийн үеийн зохион бичсэн түүхийн сэдэвт уран зохиол нь уншигч олны сайшаалыг ихэд хүлээж байна. Энэ жил Хятадын олон салбарынхан улаан армийн урт замын аян дайнд ялсан 70 жилийн ойг дурсгаж байгаа үеэр, Ван Шү-зэнгийн 6 жил хэрэгсэж байж бичиж дуусгасан " урт замын аян дайн" гэсэн ном уншигчидтай золгож, өргөн анхаарлын төвд орсон байна. Одоо та бүхэнд Ван Шү-зэн болон түүний уран бүтээл- " урт замын аян дайн" гэсэн зохиолыг танилцууляа.
Энэ жил 54-тай Ван Шү-зэн бол 30 гаруй жил цэргийн алба хашиж байгаа цэрэг эр юм. Тэрээр 20 гаруй наснаасаа зохион бичих ажлаа эхлүүлж, маш олон зохиол бүтээл нийтлүүлсэн байна. Түүний зохион бичсэн драм нь Хятадын драмын дээд шагнал болох Цао Өүгийн ши жүжгийн шагнал авсан юм. Сүүлийн жилүүдэд тэрээр хийсвэр бус уран зохиол туурвин бичих талд хүч тавьж, урьд хожид " 1901 он", " Алс дорнодын Солонгосын дайн" гэх зэрэг уран бүтээл бичиж, тоймчдын анхаарлын төвд орж, тоймчид түүнийг орчин үеийн Хятадын түүхийн тэмдэглэлт уран зохиолд нарийн ширийн зүйлүүдийг бичихээр дамжин уулын түүхийн дүр төрхийг уг хэвээр нь харуулсан үлгэр жишээ гэж үнэлсэн байна.
Хэдэн арван жил цэргийн амьдрал хөөсөнөөр Ван Шү-зэн уужуу тавиу сэтгэлтэй, нэр ашигийн төлөө хөөцөлдөхгүй цагаавар сайхан сэтгэлтэй болсон юм. " Урт замын аян дайн" гэсэн номоо нэг сэтгэлээр бичихийн төлөө тэрээр удирдах тушаалаасаа огцорч, бичгийн өрөөнд зургаан жил суусан байлаа. Би удирдах ажил хийж тохирохгүй, энэ насандаа хоёрхон төрлийн ажилд тохирно, нэгд цэргийн хувцас надад тохирно, хоёрт зохиол бичих ажилд л тохирно гэж өөрөө хэлсэн юм. Энэ хоёр шалтгаанаасаа болж, тэрээр нэг үе цэргээсээ халагдаад Лү Шюний уран зохиолын дээд сургуулийн адбан гэрийн эрхлэгчийн ажил хийж, 4 жилийн дараа дахин цэрэгт орсон юм. Цэрэг хүн болон зохиолч хүн гэсэн энэ хоёрын харилцааны тухай хэлэхдээ:
" Цэргийн амьдрал хийсэний ачаар би Хятадын бараг бүх нутагаар явсан, ингэснээр би нийгэмтэй ойртож, энэхүү нутаг усандаа улам ойрхон болжээ. Үүнээс гадна цэрэг ангийн амьдрал нь бидний зан чанарт зарим талыг бүтээсэн юм. Даруй баатарлаг үзэлтэй, яруу алдрыг эрхэмлэх, хариуцалгат сэтгэлтэй, бишрэлтэй байх зэрэг зан чанартай болгосон юм. Мөн зовлон зүдүүрээс айхгүй, хатуу бэрхийг давж чаддаг, цэрэг хүний хурц шаламгай, тэсвэртэй зоригтой болгосон байна. Зохиолч хүнд авч хэлбэл эдгээр зан чанар дутагдаж болохгүй гэж би үздэг" гэжээ.
Би хоёр анги зохиол бичих санаатай, нэг нь Хятадын хувьсгалын түүхийн ангилалын зохиол бичнэ. Үүнд " алс дорнодын Солонгосын дайн", " урт замын аян дайн" болон " чөлөөлөх дайн" гэсэн ном багтна. Бас нэг ангилал нь Хятадын шинэ үеийн түүхийн тухай ном зохиол бичих санаатай. Үүнд " 1901 он", " 1911 он" болон " 1921 он" гэсэн ном багтна гэж Ван Шү-зэн хэлсэн юм. Эдгээр номыг бүр орчин үеийн Хятадын залуучуудад зориулан бичнэ. Залуу хүмүүс миний зохиол бүтээлээр дамжин Хятадын түүхийг ойлгохыг би хүсч байна гэж тэр бас хэллээ. Ван Шү-зэн хэлэхдээ:
" Орчин үеийн залуучууд Хятадын үндэстний түүхээ төдий л сайн ойлгохгүй байна. Нэг үндэстэн өөрийнхөө өнгөрүүлсэн гашуун зовлонтой буюу баяр баясгалант өнгөрсөн явдлаа нандин эрдэнэ болгон гартаа барьж, түүнээ ирээдүйн үндэстний урагшлалтаа гэрэлтүүлэх гэрэлт дэн болгох ёстой юм. Манай залуучууд эд бодисын хүсэл оргилсон орчинд амьдарч байгаа болохоор, яасан ч итгэл зориг болон итгэл бишрэлээ орхиж болохгүй. Хятадчууд бол оршин амьдрах итгэл зориг хамгаас эрс бат, амьдралын хүчин хамгаас хүчирхэг үндэстэн юм" гэжээ.
Ван Шү-зэн " урт үамын аян дайн" гэсэн номоо бичих үедээ ч ийм эрэл хүсэлтэй байсан юм. 2000 оны сүүлчээр тэр Америкийн " цаг үе" сэтгүүлийн хэвлүүлсэн нэг номыг олж харсан байлаа. Уг номд өрнөдийн олон салбарын мэргэжилтэн нарын үнлэн шалгаруулсан манай тоололын 1000 оноос 2000 он хүртлэх үед хүн төрөлхтний түүхийн үйл явцыг нөлөөлсөн 100 том үйл явдлыг оруулсан байжээ. Тэр номд бичигдсэн 100 том үйл явдалд нь 1934 онд эхэлсэн Хятадын ажилчин тариачны улаан армийн урт замын аян дайны тухай бичсэн юм байна. 70 жилийн өмнө гарсан Хятадын хувьсгалын түүхэн дээрэх чухал үйл явдлын талаар Хятадын хүүхэд залуучуудын ойлголт хол хүрэхгүй гэж тэр үзээд, орчин үеийн Хятадын хүн ардын нүдэн дэх урт замын аян дайн болон өрнөдийн хүний нүдээр харж байгаа урт замын аян дайн цохом ямар ялгаатай бэ? Гэдэг асуудлыг тэр сэтгэн бодсон байлаа. Мөн сүүлийн жилүүдэд цөөн бус гадаадын залуучууд урт замын аян дайны замаар дахин замнаж байна. Баян элбэг амьдралтай эдгээр залуу хүмүүс энэхүү замаар дахин замнаж явахдаа цохом юү хайж байгаа бол? Гэж бодох болсон юм байна. Тэр хэлэхдээ:
" Гадаадын эдгээр залуучууд улаан армийн урт замын аян дайны хуучин замаар явж байгаа нь сүжиглэн биширч, нэг зүйлийн үзэл санаа хайж байна гэж би бодох юм. Өрнөдийн мэргэжилтэн нар түүнийг 100 том үйл явдалдаа багтаан оруулсан үндсэн шалтгаан нь улаан армийн урт замын аян дайнд хүн төрөлхтний ийм эрс хатуу зориг санааг урьд өмнө харагдаагүй илрүүлсэнд байгаа юм. Бас ч итгэл бишрэлээ биелүүлэхийн төлөө өмнө нь дайралт хийж байсан анд нөхөд нь үрэгдэж байхад, хойноос нь залган босч байсан эрхэм дээд үзэл санааг харуулсанд нь байгаа юм гэж би үзэх юм гэжээ.
" Урт замын аян дайн" гэсэн энэ номыг бичхийн төлөө хэдэн арван сая үсэгтэй материал урвуулж, 2 сая гаруй үсэгтэй тэмдэглэл бичиж, зохиолч хүний хувьд хатуужилтай мөртөө урт аялал хийсэнтэй тэнцэх юм гэж Ван Шү-зэн танилцуулан хэлсэн юм.
Урт замын аян дайн бол уншаад дуусашгүй түүх, аль талаас нь уншсан ч сэтгэл догдлож байдаг. Ийм сэтгэлийн догдлоон нь үргэлж уншигчидад Хятадын үндэстний ирээдүйг бодуулж, улс орны ирээдүйн төлөө сэтгүүлж байдаг гэж Ван Шү-зэн үзэж байлаа. /Пэрлаймаа орчуулав/
|