Энэ жил 64 настай Понд нь Канадын иргэн юм. Тэрээр залуу үедээ 1960 он Ромд болсон олимпийн наадамд оролцож, чөлөөт сэлэлтийн дөрөвдүгээр байранд орж байжээ. Тамирчин байсан өнгөрөлт нь түүний одоогийн тухайлж байгаа ажилд цөөн бус нөлөөлсөн юм. Тэр хэлэхдээ, олимпийн наадмын агуу их тал нь гэвэл хүмүүсэд боломж тохиол хангасанд байна. Хүмүүс төрөлхийн ур авьяас болон шантрашгүй хүчин чармайлтаар дамжин, маш сайн төвшинд хүрээд дэлхийн шилдэг тамирчинтай хүчээ сориж болно. Сэргээш хэрэглэх зэрэг хуурмач үзэгдэл гарснаас хойш энэ дэвжээг бохирдуулж байна. Энэ байдлыг өөрчлөхөөр би бүх хүчин чармайлт гаргах болно гэжээ.
Понд цааш нь хэлэхдээ, урт хугацааны үүднээс сурган хүмүүжүүлэх нь энэ асуудлыг зохицуулах үндсэн арга юм. Хууран мэхлэгчийг илрүүлэх нь сэтгэл хангалуун үр бүтэмжид хүрч чадахгүй. Хамгийн гол нь хүмүүсэд үзэл санааны таатай орчныг хангах явдал болно. Сэргээшийг хэрэглэх нь буруу ажиллагаа бөгөөд маш аюултай гэдгийг хүмүүсэд ойлгуулах ёстой гэжээ.
Сүүлийн хэдэн удаагийн зуны олимпид, Олон улсын олимпийн хороо болон Дэлхийн сэргээшийн эсрэг байгууллага олон арга хэмжээ хэрэгжүүлсэн боловч сэргээшийн тухай зарим асуудал гарсаар байгаа юм. Удалгүй болох гэж 2008 оны Бээжингийн олимпийн хувьд дээд техникийн шалгах арга болон хатуу чанга шийтгэх тогтоолоор цэвэр цэмцгэр олимпийг батлах нь Бээжингийн зорилт болж байгаа юм. 1 2
|