• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-10 18:47:53    
Хятадын соёл урлагийнхан амжилт бүтээлээр дүүрэн байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын ши жүжгийн шагнал, киноны шагнал, ардын урлагийн шагнал, зэрэг шагнал шалгаруулалтын ажиллагаа сүүлийн жилүүдэд Хятадын хэмжээнд маш олон шилдэг бүтээлийг шалгаруулан шагнасан байна. Таван жилийн турш Хятадын утга урлагийн холбоо Хятадын хэмжээнд 12 төрлийн шагналын эзэдийн тодруулж, 400 гаруй бүтээл алтан медал хүртэж, шагналын эзэн 700 гаруй хүн шалгарсан байна. Сүүлийн хэдэн жилд Хятадын улс роман тууж, кино телевизийн зохиолыг манга гаруй зохион бүтээж, эдгээр зохиолоор сэдэвлэсэн кино телевизийн бүтээлүүд нь ард түмний сонирхох дуртай бүтээл болсон байна.энэ Хятад улс соёл урлагийн салбартаа тасралтгүй өөрчлөлт шинэчилэлт хийсний үр дүн болох юм.

     2005 оны 10-р сард Хятадын зохиолчидын нийгэмлэг болон соёлын яам Ман Ань Шань хотод Хятадын анхдугаар удаагийн яруу найргийн наадам зохиож, хүмүүсийг өргөнөөр татан оролцуулж, яруун шүлгийн далай, эгэл түмний баяр болгосон байна.

     Хятадын яруун найраг сэтгүүл зэрэг байгууллага жил болгон танд яруу найргаар үйлчиле сэдвээр ажиллагаа зохиож, яруун найраг зохион бүтээх, уншиж тоглох зэрэг ажиллагааг жирийн иргэдийн дунд зохион явуулж, хүмүүсийн таашаалыг хүлээсэн байна.анхан шатанд үйлчилж, нийгэмд үйлчилж, ард түмэнд хариу мэдүүлэх ажлаар гол болгож, Хятадын утга урлагийн холбоо уран сайхны чуулгуудыг зохион байгуулж, хот хөдөөгийн эгэл иргэдийн дунд сонирхолтой сайхан тоглолтууд явуулсаар ирсэн юм.

     2006 оны шинэ жил, цагаан сарын үеэр тасралтгүй нэмэгдэж байгаа ард түмний оюун санааны хэрэгцээг хангахын тулд Хятдаын утга урлагийн холбоо болон олон газруудын утга урлагийн холбоонууд 700 гаруй хүн зохион байгуулж, арван таван хэсэг хуваан, Хэ Нань, Жян Ши, Шань Ши, Хэ Бэй зэрэг арван нэгэн муж өөртөө засах раионд уран сайхны тоглолт гарган, урлагийн үзэсгэлэн ажиллуулж, кино үзүүлэн, хүслэнгийн бага сургууль байгуулах зэрэг ажиллагаа өрнүүлсэн байна.

     Сүүлийн таван жилийн хугацаанд Хятадын утга урлагийн холбоо уран зохиолын шүүмжлэгчидийг зохион байгуулж, судлан ярилцах хурал хийлгэж, шүүмжлэгчидийн эгнээгээ бататгасан байна. Таван жилийн турш Хятадын зохиолчид уран сайханчидын эгнээ бузгайран хөгжиж, уран бүтээлчдийн зохион бүтээх урам хөгжиж, цаг эрнийг тусган харуулсан, ард түмний дур сонирхолыг татсан үлэмжхэн бүтээл туурвисан байна.