Хятадын өвөлжих нүүдлийн шувуудыг хамгаалах анхны дархан цаазтай район бол 1983 оны 7-р сарын 3-ны өдөр Жянши мужийн байгуулсан Пө Янхү нуурын нүүдлийн шувуудыг хамгаалах район болно. Энэ бол мөн Хятадын болон дэлхийн нүүдлийн шувууд бууж амьдардаг хамгийн том газар юм. Энд хамгаалалтанд авсан 60 гаруй төрлийн нүүдлийн шувуу байдаг бөгөөд тогорууны төрөл хамгийн их байдаг.
Нүүдлийн шувуудын үржих байгалийн дархан цаазтай хамгийн том район: Хятадын нүүдлийн шувуудын үржих байгалийн дархан цаазтай хамгийн том район бол Өвөр Монголын Хөлөн-буйр аймгын Шинэ Барга баруун хошууны 1986 оны 7-р сарын 14-ний өдөр байгуулсан "Далай нуурын ховордсон шувууд, нүүдлийн шувууд болон ус намгархаг газрын системийн хамгаалалтын район" болно. Энэ хамгаалалтын район нь 4000 гаруй хавтгай дөрвөлжин км талбайтай, хамгаалатын районд цагаан өрөв, хар өрөв, цагаан тогоруу, цагаан толгойтой тогоруу, саарал тогоруу, том хун галуу, жижиг хун галуу зэрэг 20 гаруй төрлийн ховор нандин бөгөөд улаан номд орсон шувууд байдаг юм.
Тоодог өвөлждэг анхны байгалийн дархан цаазтай район: Хятадын тоодог өвөлждэг анхны байгалийн дархан цаазтай район 1983 онд Жянши мужийн Хуайинь хотын Сьхун шяньд байгуулсагдсан байна. Энэ дархан цаазтай район байгуулагдснаас хойш энд өвөлждэг тоодог гурав дөрвөн зуу байсан бөгөөд хамгийн олондоо 500 гаруйд хүрсэн байна. 1989 онд 146 тоодог бүхий нэг сүрэг тоодог энд буусан нь маш ховор дохиолдол юм.
Голын танд байгуулсан ховхр шувуудыг хамгаалах байгалийн дархан цаазтай анхны район: Хятадын голын танд байгуулсан ховхр шувуудыг хамгаалах байгалийн дархан цаазтай анхны район бол 1984 оны 11-р сард Жянсү мужийн Яньчэн хотын байгуулсан голын тангийн экологийн системийн байгалийн дархан цаазтай район болно. Энэ байгалийн дархан цаазтай районы талбай нь 40 мянга гаруй га, цаг агаар урин дулаан, хур тундас элбэг учраас дэлхийн 15 төрлийн тогоруугийн Хятадад байдаг улааг магнайтай тогтруу, цагаан тогоруу, саарал тогоруу, цагаан элэгтэй тогоруу, цагаан толгойтой тогоруу зэрэг есөн төрлийн тогоруу энд өвөлждэг байна.
Хамгийн олон төрлийн тогоруутой муж: Хятадын хамгийн олон төрлийн тогоруутой муж бол Хэй Лүнжян муж юм. Дэлхийн 15 төрлийн тогорууны 9 төрөл нь Хятад улст байдаг бөгөөд түүний зургаан төрөл нь тус мужид байдаг юм байна. \М.Цэцэн бэлтгэв\
|