Цаг агаар хүйтрэхийн хэрээр хүмүүс агааржуулагч хэрэглэхээ зогсдог байна. Хэрэв агааржуулагчаа хэрэглэхгүй бол гэрийн дотор байгаа машин болон гэрийн гадна байгаа машиныг бүгдийг сайхан цэвэрлэж янзлаад тусгай зориулалттай хийсэн бүрхүүлээр нь бүтээж тавих хэрэгтэй. Хэрэв сайтар цэвэрлэж янзлахгүй бол бүтэн зун ажилласан агааржуулагчийн соруул нь үлэмж хэмжээний тоос тортог, энзим бактери зэрэг бохир муухай бодисоор дүүрсэн байдаг, эдгээр энзим бактериуд нь өвлийн улирлын өдөр хоногийн удаанд үржиж олширдог. Ийм агааржуулагчийг дараа жил нь хэрэглэх юм бол өвөлжин хаваржин үржсэн өвчний бактери нь агаарт тараад хүмүүсийг "Нэгтгэл бактери"-ийн халдварт нэрвэгдүүлж, уушгины үрэвсэл, амьсгалын замын үрэвсэл зэрэг өвчин эмгэгт хүргэдэг байна.
Үүнээс гадна, агааржуулагчийг цэвэрлэхгүй бол цахилгаан зарцуулах нь ч ихэсдэг байна. Бүртгэлээс үзвэл, нэг жил цэвэрлэсэнгүй агааржуулагчийн цахилгаан зарцуулах хэмжээ нь 20%-иар нэмэгддэг байна. Иймээс агааржуулагчийг доорх хэдэн аргаар цэвэрлэж болно.
1. Цахилгааны тэжээлийг нь тасалж, цахилгаанд цохигдохоос сэргийлэх:
Ажиллаж байсан агааржуулагч зогсоод 2-3 цаг болсны дараа, цахилгааны тэжээлийг нь таслаад агааржуулагчийнхаа таглааг нээж, шүүх тороо гаргаж аваад цэвэрлэх хэрэгтэй.
2. Шүүх торыг сайтар цэвэрлэх:
Агааржуулагчийн шүүх торыг бүлээн усаар угаавал сайн, тоос сорогчоор соруулж ч болно, хэрэв тоос тортог нь их зузаан болсон байвал бага хэмжээний цэвэрлэгч эм сүршиж болно, угааж цэвэрлэхдээ шүүх торны нарийн ширхгийг таслахаас болгоомжилж, сайтар сэвэрч хатсаны дараа хуучин байранд нь яв цав угсруулж тавих хэрэгтэй.
3. Тоос сорогчоор агааржуулагчийн тоос тортгийг соруулах:
Агааржуулагчийн яс төмөр юм уу ууршуулагч дээр нь байгаа нарийн тоосыг тоос сорогчоор соруулж болно. Ууршуулагчийн хөнгөн цагаан хавтан нь нимгэн хэврэг тул болгоомжтой арчиж цэвэрлэвэл зохино. Чийгтэй алчуураар нарийн нямбай арчиж цэвэрлэсэн ч болно. Агааржуулагчаа энэ мэтээр арчиж цэвэрлэж угсруулж тааруулсныхаа дараа, дахин 20-30 минут ажиллуулж аппаратуудын чийгийг нь гүйцэд гаргах хэрэгтэй. Агааржуулагчийн доторх жижиг эд ангийг дураараа хөдөлгөхгүй бол сайн.
Онцгой сэрэмжлүүштэй зүйлүүд:
Дор давхарт сууж байгаа айлууд агааржуулагчийнхаа гэрийн гаднах хэсгийг усаар шүршиж цэвэрлэж болох боловч доторх онцгой зориулалттай угсруулсан эд ангийг нь дур зоргоороо оролдож хөдөлгөж огт болохгүй. Жил болгон хэрэглэж дууссаныхаа дараа заавал нэг удаа угааж цэвэрлэх хэрэгтэй. 3 жил тутам мэргэжлийн хүмүүсээр бүхэлд нь шинжилгээ хийлгэж арчилж тордож байх шаардлагатай юм. Үүнээс гадна, агааржуулагчийг хэт удаан хугацаагаар хэрэглэхгүй тавиад байх муу, 1-2 сар болоод нэг удаа ажиллуулж байвал гэнэт ажиллуулж эхэлсний улмаас эндэл осол гарахаас зайлсхийж болох юм.\Л.Буянтогтох орчуулав\
|