• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-13 20:21:54    
Лүө Гань Монгол Улсын Ерөнхий шүүгч Батдэлгэртэй уулзав

Синьхуа Агентлаг

     ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лүө Гань 13-ны өдөр Бээжинд Монгол улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Батдэлгэртэй уулзахдаа хэлэхдээ, Хятадын шүүхийн ажилд гадаадын туршлагаас сурч ашиглах болно гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Хятад улс эдийн засгийн байгуулалт болон нийгмийн хөгжилд хууль тогтоомжийн гүйцэтгэх чухал үүргийг онцлон үзэж байна. Хятадын шүүхийн ажил нь Хятадын байдал болон бодитой байдлаас эхэлж хийх хэрэгтэй төдийгүй, мөн гадаадын шүүхийн туршлагаас сурч ашиглах хэрэгтэй байна. Хятад Монгол хоёр орны шүүхийн салбар харилцаа холбоогоо өргөтгөж, харилцан сурахыг хүсч байга гэжээ. Тэрээр мөн хоёр орны харилцааны хөгжлийг өндрөөр үнэлэв.

     Монгол Хятад хоёр орны улс төр, эдийн засаг худалдаа зэрэг салбарын хамтын ажиллагаа ил тод үр дүнд хүрлээ. Хоёр орны харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлэхийн төлөө, Хятадын талтай хууль зүйн салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, туршлага солилцож, харилцан суралцахад Монголын тал бэлэн байна гэж Батдэлгэр хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\