Цэцэг бүхнийг дэлгэрүүлж, эрдэмтэн бүхнийг уралдуулах чиг шугамыг баримталж, эрдэм шинжилгээний судалгаа, уран бүтээлийн туурвилд нийгмийн аятай сайхан уур амьсгал, эрдэм шинжилгээний шимт хөрс бий болгож өгнө гэж Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 13-ны өдөр хэлсэн байна.
Тэрээр Бээжинд болж байгаа Хятадын утга урлагийн холбооны 8-р их хурал, Хятадын зохиолчдын нийгэмлэгийн 7-р их хуралд оролцож, эдийн засгийн байдлын тухай тайлан хийх үедээ хэлэхдээ, нэг улс орон орчин үеийн хөгжилтэй болоход эдийн засгаа хөгжүүлж, аж байдлаа сайжруулах хэрэгтэй төдийгүй, мөн ардчилал эрх зүй, оюун санааны боловсон байдал, иргэдийн мэдлэг боловсрол, ёс суртахууны хүчинд түшиглэх хэрэгтэй юм. Утга урлагийн ажилтнууд авьяас чадвар оюун ухаанаа гүйцэд дайчилж, цаг үеэ олсон, ард түмэндээ таашаагдсан шилдэг уран бүтээл туурвиж, үе дамжин үлдэж хоцрох үнэт бүтээл бичиж, эрдэм чадвар хосолсон уран бүтээлчид бий болгох хэрэгтэй гэжээ.
Үндсэн хуулийн тогтоолын хүрээнд эрдэм шинжилгээний эрх чөлөө, уран бүтээл туурвих эрх чөлөөг баталгаажуулж, чөлөөтэй сэтгэхийг урамшуулж, бүх зүйлийг хамруулахыг санаачилж, бодит зүй тогтлыг хүндэтгэх хэрэгтэй гэж Вэнь Жябао илэрхийлсэн бөгөөд нийгмийн чанга хариуцлага байх хэрэгтэй гэж уран бүтээлчдэд шаардсан байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|