• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-14 16:26:47    
Бээжингийн олон улсын хөгжмийн 9-р наадамд маш олон гоё сайхан уран бүтээл тогложээ

Хятадын Олон Улсын Радио

     Эрхэм хүндэт сонсогчид оо, 10-р сарын 2-д хөгжилтэй сайхан " баярын удиртгал хөгжим"-ийн яруу уянгаар Бээжингийн олон улсын хөгжмийн 9-р наадам ажлаа эхэлж, алтан намрын Бээжинд баясгалант уур амьсгал нэмсэн юм. Одоо та бүхэн энэ тухай мэдээлэл сонсцгонуу.

     Одоо та бүхэн Бээжингийн олон улсын хөгжмийн 9-р наадмын нээлтийн ёслолын консертын тоглолтын бодит шингээлтийг сонсож байна. Энэ жил бол Хятад улсад " Оросын жилийн" үйл ажиллагаа зохиосон жил мөртөө " Оросын жилийн" соёлын солилцооны чухал бүрэлдэхүүн хэсэг болсоны хувьд, " Оросын уянга" нь энэ удаагын хөгжмийн наадмын нээлтийн концертын хамаг том онцлог болсон байна. Оросын удирдаач Валери Гергиев болон Оросын Марински оркестор хөгжмийн чуулга хамтран Оросын олон сонгодог уран бүтээлийг хөгжимдэж, балетын хөгжим, оркестор хөгжим, дуурын удиртгал, хэсэг дуулал зэрэг бүр хамрагдсан нь үзэгчдийг ихэд баясгасан банйа.

     Бээжингийн олон улсын хөгжмийн наадмыг Хятадын Соёлын яам болон Бээжин хотын засгийн газар хамтаар эрхэлсэн юм. Энэ наадмыг 1998 оноос одоо хүртэл жил болгон нэг удаа ажиллуулж байгаа юм. Энэ урлагын наадам нь " олон улсын жишигтэй, Хятадын онцлогтой, Бээжингийн төрх"-өөр зорилт болгож, өнөө нэгэнт дэлхийн алдарт хөгжмийн наадмын эгнээнд орж, Бээжингийн бэлэг тэмдэгийн чанартай соёлын үйл ажиллагаа болжээ. Соёлын яамны орлогч сайд хатагтай Мэн Сяо-сь танилцуулж хэлэхдээ:

    " Есөн жил амжилттай эрхэлж сэтгэл тавин эзэгнэснээр, Бээжингийн олон улсын хөгжмийн наадам нь нэгэнт Бээжингийн соёлын зиндаа болон нээлттэй уужуу сэтгэцийг бүрэн харуулсан олон улсын урлагын өргөн наадам болсон бөгөөд дэлхийн хөгжмийн тавцангын өргөн анхаарлыг татаж, ажил төрлийн зүтгэлтэдийн дээд хэмжээгээр нотлон үнэлсэн алдарт брэнд болж байна. Хятадын Бээжингийн олон улсын хөгжмийн наадам нь дэлхийн цонх нээж, дэлхийн нэгдүгээр зиндааны урлагын нэрт чуулгын тоглолт болон олон орны шилдэг урлагчдын гайхамшигт сайхан урь мэргэжлийг Хятадын хүн ард нүд дүүрэн сонирхсон байна. Хятадын Бээжингийн олон улсын хөгжмийн наадам нь мөн Хятадын хаалгыг онгойлгосон байна. Дэлхийн ард түмэн Хятадын үндэстний шилдэг урлагын содонг бүрэн ойлгож, мөн эртний мөртөө орчин үеийн Бээжинд нүд гялсам өнгө гялбаа нэмсэн байна гэжээ.

     Бээжингийн олон улсын хөгжмийн 9-р наадам 28 хоног үргэлжилж, нийт 26 удаагын том тоглолт гаргах юм. Эдгээр тоглолтод нь эртэн эдүүгээ дотоод гадаадын сонгодог жүжгийн төрөл хамрагдан орсон байна. Орос, Итали, Америк, Герман зэрэг арав гаруй орны мянга шахам урлагчид энэ удаагын хөгжмийн наадамд урьд хожид тоглох болно. Удирдаач мастер Валери Гергиев,төгөлдөр хуурчин Полини, хийлчин Аогүстине Дүмай, морин хийлчин Майски нарын зэрэг дэлхийн зиндааны олон нэрт хөгжмийн мастер хөгжмийн наадам дээр урь мэргэжлээ гарган тоглож, Хятадын үзэгчид адил бус соёл, адил бус стелийн урлагын рид шидийг хараа дүүрэн сонирхох болно.

     Энэ удаагын хөгжмийн наадамд хүмүүсийн анхаарал хамгаас их татсан программ бол Оросын хөгжмийн зохиолч Шостаковичийн дуурын доторхи " Мусенск сияний хатагтай Масбет" гэсэн том уран бүтээл болох юм. Энэхүү дуурыг Оросын зохиолч Лесковын адил нэртэй зохиолоос үндэслэн, хүмүүст авьяас билигтэй, цэцэн сэргэлэн нэг эмэгтэйн Цагаан Хааны ноёрхолт үе дэх зовлонт хувь заяаг жирийн бус гүнзгий сайхан үзүүлж байна.

     Энэ удаагын олон улсын хөгжмийн наадамд хэдийгээр том мастер, нэрт хүмүүс, нэрт чуулга хуран цугласан боловч, зохин байгуулагчид нь " том нэртэй хүмүүс"-ээр илэрхийлэл болгоогүй, харин олон улсын ажлын дүрэм гуримын дагуу, шинэ хөгжмийн зохиол, шинэ хөгжмийн урсгал, шинэ хөгжмийн зохиолчын уран бүтээлийг товойлгон, шинэ стельтай уран бүтээлийг нутгийн болгох талыг хөөцөлдөж, мөн агуулга болон хэлбэрийг нь олон талт болгохыг чухалчлан ажилласан байна. Энэ удаагын хөгжмийн наадмыг өнгөрсөнд эрхэлж байсан хөгжмийн наадмуудтай адилтгавал, " Хятадын ухаагдахуун"-ыг онцолж байгааг сэтгүүлч анхааралдаа авлаа. Бээжингийн олон улсын хөгжмийн наадмын зохион байгуулах комиссын албаны хүний танилцуулсанаас үзвэл, Хятадын уран бүтээлийг нэн их хүрээнд нэвтрүүлэхийн төлөө, энэ удаагын хөгжмийн наадамд Хятадын уран бүтээлийг тоглох талаар хэлбэрийг нь цаашид өргөтгөж, гадаадын алдарт хөгжмийн бригад болон хөгжимчдийг залж, Хятадын уран бүтээлийг хөгжимдүүлсэн байна. Иймээс энэ удаагын хөгжмийн наадам дээр Хятадын үзэгчид Францын хийлчин мастер Думын хөгжимдсэн Хятадын хийлийн тодруулалт хөгжим- " Лян Шань бө болон Жү Ин тай" гэсэн хөгжмийг азаар сонссон байна. Думай ч " Лян Шань бө болон Жү Ин тай" гэсэн энэхүү нэрт хөгжмийг анх удаа хөгжимдсэн дэлхийн зиндааны нэрт хөгжимчин болжээ. Анх удаа Хятадад ирж байгаа Германы орчин үеийн сонгодог хөгжмийн чуулга нь Тань Дүнь, Е Сяо-ган, Гүө Вэн-жин, Чэн И, Жан Ли-да, Чюй сяо-сүн энэ долоон хөгжим зохиогч шилдэг урлагчны уран бүтээлийг хөгжимдэж, дэлхийд Хятадын хөгжмийн соёлын хөгжлийн амжилтыг харуулахаар байгаа юм.

     Хөгжмийн наадмын ямагт баримтлаж ирсэн үндэстний соёлыг мандуулан хөгжүүлэх ухаагдахууны дагуу, энэ онд Бээжингийн олон улсын хөгжмийн наадам дээр Хятадын алдарт удирдаач Хү Бин-шюйгийн удирдаалсан " мартагдашгүй аялгуу. Хувьсгалын сонгодог хөгжим- симфони бээжин жүжгийн сонгодог дууны концерт" тоглож, энэ тоглолтод Хятадын бээжин жүжгийн театрын арван алдарт уран сайханчид " уран аргаар Вэй хү шан уулыг эзэлсэн нь", " Ша жя бан", " Де лян хуа" зэрэг орчин үеийн бээжин жүжгийн сонгодог хэсгийг дуулсан байна.

     Симфони бээжин жүжгийн сонгодог хэсгийн концерт нь энэ удаагын хөгжмийн наадмын том онцлог болсон байна. Энэ тухай " Ша Жя бан"г дуулсан алдарт жүжигчин Дэн Мин хэлэхдээ:

     Энэ нь гадаадынхыг Хятадад хэрэглэх, эртнийхийг эдүүгээд хэрэглэх үзэл санааны дагуу зохиогдсон симфони бээжин жүжгийн концерт болох юм. Энэ үед үзэгчдийн адил бус сонирхол, адил бус сонсголонг хангаж байгаа явдал юм. Манай чуулга бүх Хятадын олон газарт " \ мартагдашгүй уянга\. Хувьсгалын сонгодог уран бүтээл- симфони бээжин жүжгийн сонгомол уран бүтээлийн концерт" хийгээд маш их сайшаал хүлээсэн гэжээ.

    Хятадын уламжлалт бээжин шийг симфони хөгжим болгосон нь үзэгчдэд маш сонин сэвүүн санагдаж байна.

     Эрхэм сонсогчид оо сая та бүхэнд Бээжингийн олон улсын хөгжмийн 9-р наадам болж байгаа тухай мэдээлэл сонсголоо. /Пэрлаймаа орчуулав/