Энэ онд Вьетнамын өөрчлөлт шинэчлэл хийсний 20 жилийн ой тохиож байна. 20 жилд Вьетнамын эдийн засаг тогтвортой, түргэн өсөн нэмэгдэв. Вьетнамын эдийн засгийн хөгжлийн дагуу Хятад Вьетнамын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа байнга гүнзгийрч, хөгжлийн саруул уудам хэтийн төлвөө харуулсан байна.
Хятад Вьетнам хоёр орны Ерөнхий сайдын хоёр жилийн өмнө тогтоосон хоёр талын худалдааг 2010 оноос өмнө 10 тэрбум ам.долларт хүргэх гэсэн зорилтыг хугацаанаас нь 4 жилийн өмнө биелүүллээ гэж Хятадаас Вьенамд суугаа элчин сайд Хү Чяньвэнь Ханойд манай сурвалжлагчид хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ,
Сүүлийн жилүүдэд Хятад Вьетнам хоёр орны удирдах хүмүүс хоёр орны харилцааг маш чухалд үзэж байна. Ялангуяа өнгөрсөн онд дарга Ху Жиньтао Вьетнамд айлчилсны дараа хоёр орны эдийн засаг худалдааны салбарын хамтын ажиллагаанд шинэ өрнөлт бий болж, энэ оны эхний 9 сард хоёр орны худалдааны хэмжээ 7 тэрбум 190 сая ам,долларт хүрсэн болохоор энэ оны эцэст 10 тэрбум ам.долларт хүрэх нь гарцаагүй болов гэжээ.
Хятадын элчин сайдын үгийг Вьетнамаас Хятадад суугаа элчин сайд Тран Ван Лурт нотолсон байна. Тэрээр тун саяхан манай сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, 2004 оноос хойш, Хятад улс нь Вьетнамын худалдааны хамгийн том түнш байсаар бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа түргэн хөгжиж байна. Ялангуяа энэ жил хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь хоёр онцлогтой юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Нэг онцлог нь, 10 тэрбум ам.долларын зорилтоос давах явдал болно. Энэ зорилтыг хоёр орны удирдах хүмүүс уул нь 2010 оны зорилт болгон тогтоосон юм, гэвч энэ жил энэ зорилт биелэгдэх болно. Хоёрт энэ оноос хоёр орны удирдах хүмүүсийн тохиролцсон нийтлэг ойлголтын үндэс дээр, Хятадын их олон аж ахуйн нэгжүүд, ялангуяа хүчин чадалтай аж ахуйн нэгжүүд Вьетнамд хөрөнгө оруулж эхэлсэн байна. Тэр мөртөө адил нөхцөлд Хятадын аж ахуйн нэгжийг сонгоно гэж Вьетнамын засгийн газар тогтоосон байна гэжээ.
Лин Трунг экспортын бараа боловсруулах аж үйлдвэрийн район нь Хо Шимин хотод байдаг бөгөөд Хятад Вьетнам хамтран нээн хөгжүүлж байгаа юм. Энэ аж үйлдвэрийн районд хөрөнгө оруулан анхны үйлдвэр байгуулсан залуу захирал Лиү хэлэхдээ,
Энд ирсний дараах сэтгэгдэл өндөр байна, энд хөрөнгө оруулах бичиг баримтыг мөн эндээ гүйцэтгэсэн, аж ахуйн нэгжүүд ерөнхийдөө сэтгэл зовох хэрэг алга байна. Ирсний дараа үйлдвэрийн үйл ажиллагаа зарим бэрхшээлтэй тулгарсан боловч Вьетнамын талын туслалцаатайгаар маш түргэн зохицуулагдсан юм гэжээ.
Одоо хоёр талын харилцан хөрөнгө оруулах орон зай маш их байна. Хятадын аж ахуйн нэгжүүдийн Вьетнамд хөрөнгө оруулахыг Вьетнам их сайшааж байна гэж Вьетнамын засгийн газрын Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний яамны орлогч сайд Као Виет Син хэлсэн байна.
Дэлхийн эдийн засагт нэгдэн орж байгаа Вьетнам нь Хятадын аж ахуйн нэгжүүдэд нэн өргөн боломж хангах болно, Вьетнам Хятадын хооронд эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны нөөц боломж маш их байж, хэтийн төлөв нь саруул уудам байна гэж тэрээр хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|