Хятдаын гадаадад сурч байгаа хүмүүсийн бүтцэд шинэ өөрчлөлт гарч, хувийн зардлаар сурч байгаа хүмүүс нь Хятадын гадаадад сурч байгаа хүмүүсийн гол цогц болсон бөгөөд гадаадад сураад эх орондоо буцаж ирсэн хүмүүсийн 60 гаруй хувь нь магистерын цул хамгаалсан байна гэж Хятадын Боловсролын яамны Гадаадад сурах үйлчилгээний төвийн орлогч дарга Шао Вэй тун саяхан Гундүн мужийн Дүнгуань хотод болсон "Хятадын гадаадад сурсан хүмүүсийн үйлс бүтээх бүсийн хөгжлийн чуулга уулзалт" дээр хэлсэн байна.
Түүний танилцуулснаас үзвэл, өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш Хятадын нийт 820 мянган хүн гадаадад сурсан бөгөөд түүний дотор 600 мянга орчим нь 2000 оноос хойш гадаадад гарсан байна. Гадаадад сурч байгаа хүний тоо түргэн нэмэгдэж байгаагийн зэрэгцээ эх орондоо буцан ирж ажил үйлс бүтээж байгаа хүний тоо ч түргэн нэмэгдэж байна. Гадаадаас буцаж ирсэн 269 мянган хүний дотор 80 мянга нь сүүлийн гурван жилд буцаж ирсэн юм байна.
Шао Вэй хэлэхдээ, Боловсролын яамны Гадаадад сурах үйлчилгээний төвийн 2001 оноос 2006 оны 9-р сар хүртэл тохируулсан гадаадаас буцаж ирсэн 12 мянган хүний бүтцээс үзвэл, хувийн зардлаар сурч байгаа хүмүүс нь гол цогц болсон байна. Гадаадаас буцаж ирсэн хүмүүсийн дотор 68 хувь нь магистерын цул хамгаалсан байна. Боловсролын яамны Гадаадад сурах үйлчилгээний төвийн өрнүүлсэн гадаадын эрдмийн цулыг зөвшөөрөн нотлох ажлын байдлаас үзсэн ч, 60 гаруй хувийн хүн нь магистерын цул хамгаалсан бөгөөд олонх хүмүүс нь магистерын цул хамгаалсаны дараа эх орондоо буцан ирж ажиллахыг сонгож байна. Эдгээр хүмүүс ерөнхйидөө 30 хүрээгүй бөгөөд эх орондоо бакалвар хамгаалаад дараа нь гадаадад магистер хамгаалж, голцуу котпьютер, худалдаа, MBA зэрэг салбарт төвлөрч байна гэжээ.
Тэрээр мөн хэлэхдээ, дотоодын гадаадад сурсан хүмүүсийн үйлс бүтээх район нь энэ шинэ өөрчлөлтөд нааштай хандаж, үйлчилгээний түвшнээ дээшлүүлэн, гадаадаас буцан ирж байгаа хүмүүст үйлс бүтээх аятай сайхан нөхцөл боломж бий болгож өгөх хэрэгтэй гэжээ.
Нийгэм хөгжиж, амьдралын түвшин дээшлэхийг дагалдаад хүмүүсийн үзэл бодолд ч өөрчлөлт гарч, гадар улс орнуур явж, юм сурах нь хүмүүсийн хамгийн их дур сонирхол болжээ. Ялангуяа хувийн зардлаар гадаад гарч сурах нь хүмүүсийн дур сонирхолтой хичээл төрлөө сонгож сурахад ашигтай байж, улстаа буцаж ирээд ажил төрөл эрхэлэхэд ч ашигтай байна. Сүүлийн жилүүдээс Хятадын их олон сурагч оюутад гадагш гарч сурч байна. Энэ нь өөрийн чадвахиа дээшлүүлэх төдийгүй улс орны байгуулалт, цэцэглэл хөгжилд маш чухал ач холбогдолтой юм.
|