|
Такшкен боомт |
Хятад улсын хэрэгжүүлж бий "11-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд, баруун хойт нутгийн Шиньжянийн Уйгарын Өөртөө Засах Районы Чин-хэ сянь нь асар их хөрөнгө мөнгө оруулж, Хятад Монголын хил дэх Такшкен боомтын дэд бүтцийн барилга байгуулалтыг сайжруулан, уг боомтыг гурав дахь оронд нээлттэй болгох ба байнга нээлттэй байлгах олон талын бэлтгэл ажлыг нааштай сайн хийснээр, байнга нээлттэй байлгах ажлыг энэ онд багтаан биелүүлэх боломж бүрдсэн байна.
2006 онд Чин-хэ сянь нь боомт гарцын худалдаа наймаа нэвтрүүлэх хүчин чадавхаа эрчимжүүлэн, боомт гарцны эдийн засгаар бүх сяний эдийн засгаа хөтлөн хөгжүүлж, нийт 7 сая гаруй юаний хөрөнгө оруулан боомт гарцын дэд бүтцийн барилга байгуулалт зэргийг шинэчлэн өөрчилж байгуулах ажлууд хийсэн бөгөөд өнөө уг ажлуудыг анх алхам биелүүлээд байна. тэдгээрийн дотор, ойжуулалт, гэрэлтүүлэг, холбоо зэргийн угсаралтын ажлуудыг бүхнийг нь дуусгасан байна. "11-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд бас жил болгон 2 сая юаний хөрөнгө оруулж боомт гарцны барилга байгуулалтын ажил хийх гэж байгаа юм байна. Энэ нь Хятад Монгол хоёр орны хил дэх Такшкен боомтын том боомт болон хөгжих тийш чухал алхам хийлгэх юм.
Холбогдох талаас сурвалжлагчийн ойлгож мэдээлснээр, Хятад Монгол хоёр орны хил дэх Такшкен боомтыг 1989 оноос эхлэн Монгол улсад албан ёсоор нээлттэй болгосноос нааш, уг боомтын эдийн засаг түргэн хөгжиж, хоёр орны хил хязгаар нутаг районы аялал жуулчлал болон худалдаа наймаа өдөр ирэх тусмаа нэмэгдэн, жил болгоны бараа тээврийн хэмжээ нь 50,000 тоннд, зорчигчид нь давхардсан тоогоор 30,000-д тус тус хүрчээ. Гэвч дэд бүтцийн барилга байгуулалт нь хоцрогдонгуй, жил болгоны 4-ээс 12-р сарын 15—30-ны өдрүүдэд л худалдаа нэвтрүүлдэг байсан зэрэг нь боомтны хөгжлийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй болсон учир, Хятад Монгол хоёр орны холбогдох талынхан зөвшилцөж, уг боомтыг байнга нээлттэй байлгах ба гурав дахь оронд нээллтэй болгох асуудлыг судлан хэлэлцсэн боловч, дэд бүтцийн барилга байгуулалтын зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан, уг ажлыг биелүүлж чадаагүй ирсэн билээ. Өнөө, Такшкен боомтын дэд бүтцийн барилга байгуулалтын өөрчлөн байгуулах ажил үндсэндээ дууссан болохоор, уг боомтыг байнга нээлттэй байлгах ба гурав дахь оронд албан ёсоор нээлттэй болгох ажлыг энэ онд багтаан биелүүлэх боломж бүрдсэн байна. Энэ нь уг боомтын эдийн засгийн хөгжилд хөгжлийн таатай сайхан орчин ахуй, нөхцөл боломж бүрдүүлэн өгөх юм. Уг боомт нь Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Районы хамгийн том боомт болон хөгжиж, цаашлаад бүх Шиньжянгийн эдийн засгийг хөтлөн хөгжүүлэх тулгуур аж ахуйн нэг болох боломжтой байна. \О.Дарамбазар орчуулж редакторлов.\
|