Эрхэм анд нөхөд минь, та нар сайн байцгана уу? Монголын сайхан нутагтаа тавлаг сайхан өвөлжиж байна уу? Өнөөдөр танд өвөр Монгол нутагтай нэг оюутан охинтой манай редакторын хийсэн ярилцлагаас сонсгохоор бэлтгэлээ.
Энэ зун манай редакци дээр Бээжинд сурч байгаа өвөр Монгол нутагтай 5 оюутан залуус ирж дадлага парактик хийгээд харисан байна. Тэд нарыг энд сурч дадаж байгаа үеэр нь би нэг нэгээр нь уриж ярилцлага авсан юм. Учир юу бэ гэвэл өнгөрсөнд зарим сонсогч сүлжээ хэрэглэгч бидэнд ирүүлсэн захидалдаа "өвөр Монгол нутагтай залуусын аж амьдралаас ойлгохыг хүсч байна, бас тэдний сурлага амьдрал, бодол сэтгэл цаашлаад нутгийнх нь хэл яриаг ч сонсох нь сонин байна" гэж бичсэн нэг нь ч байдаг юм билээ. Энэ удаа тантай танилцаж байгаа оюутан охин Өнөрцэцэг гэдэг нэртэй, алаг тормогор нүдтэй, цовоо сэргэлэн хөөрхөн охин байна. Нутаг нь Шилийнгол аймгийн Авга хошууны Ихгол суманд байдаг, нутгийнх нь хойт хэсгээр Монгол улсын Сүхбаатар аймаг хиллэж хөршилж байдаг гэж тэрээр танилцуулж хэлжээ. Түүний нутагт Минтвын уул гэж том уул байдаг, нэн сонирхолтой нь энэ уулны энгэрт нэг агуй бий, энэ агуйд ороход дээрээс нь ордог бөгөөд агуй дотор ханз, лааны тавиур тэргүүтэн байдаг юм гэнэ. Бас хавцал гэсэн аялал жуулчлалын цэгтэй, Энэ хавцлын дундуур Ихгол хүрчигнэн урсдаг юм байжээ. Ихгол нь одоо нэгэнт ширгэж үгүй болсон хэдий ч, энэ нутгийн түүхийг тэмдэглэн одсон энэ голын нэр одоо харин газар усны нэр болон үлджээ.
Монгол улсыг энэ хорвоогийн хамгийн сайхан орон гэж би сэтгэлдээ төсөөлөн бодож явдаг юм гэж тэр хэлсэн бөгөөд, хожим гадаад оронд очих аз тохиовол хамгийн түрүүнд Монгол улсад очно гэж хэлж байлаа. Тэр маань манай редакцид дадлага хийж байхад нь Монгол улсын оюутан Төгөсжаргал гэдэг охин манай редакци дээр ирэх тохиосон, залуу яруу найрагч Төгөсжаргал бидэнд өөрийн бичсэн шүлэг найргаа дурсган бэлэглэсэн, тэдгээр уран бүтээлээс нь Өнөрцэцэг сохирхон уншиж, нэг бадаг шүлгээс нь сонсогчиддо уншин өгч сонирхуулсан байна. Хамгийн сүүлд нь Өнөрцэцэг "Захидлын тойм" булангаар дамжуулан сонсогчиддоо сайн сайхны мэндчилгээ болгож, нутгийн залуу уран сайханч Хурцбаатрын дуулсан ая дуунаас өргөн барьсан байна. Энэ нэвтрүүлэг танд таалагдна гэдэгт найдаж байна. \Номин бэлтгэв\
|