• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-15 18:29:38    
Дун үндэстний тосгонд зочилсон тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын баруун өмнөд нутгийн Гүй Жөү мужийн Жао Шин бол Дүн үндэстний төвлөрөн суугаа газар юм. Манай сурвалжлагч саяхан Дүн үндэстний нутагт хүрч айлчилсан байна. Уулан дээр шатан тариа индэрлэн , дүн үндэстний өвөрмөц онцлогтой дүүжин байшинууд үүлний дунд хэсэг ил хэсэг далд орон харагдана.

     Тосгонд хүрвэл дүн үндэстний өмсгөлтэй залуус зочныг угтан зогсож, залуус бишгүүр үлээн бүжиглэж, хүүхнүүд угталгын дуу дуулж ирсэн зочдод нутгийн дарсаа барилаа. Дүн үндэстний заншил ёсоор ирсэн зочин барьсан архийг ууж байж тосгонд орж болдог.

     Энэ тосгон нь Жүн зайсүнь гэдэг. Голын хөвөөнд үзэсгэлэн сайхан дүүжин байшингууд энд тэнд байрлаж, тутрага , хүнсний ногоо зэрэг тариа төмс хөхрөн ногоорно. Айлууд чулуун тээрмээр гурил будаа цайлган, хүүхнүүд өнгийн сайхан давуу нэхэн, мөнгөн дархан зүйл бүрийн гоёл чимэглэлийн эдлэл хийх нь энэ газрын өвөрмөц онцлог болжээ . Энэ нутагт ийм тосгон бас дөрөв байдаг гэнэ.

     Дүн үндэстний тосгон төтий л том биш 100 гаруй л айл өрхтэй, харин тосгон болгонд талбайтай, талбайн нэг талд өндөр том хэнгэрэгт ордон, нөгөө талд нь том тоглолтын тайзтай байдаг нь энэ нутгийн бас нэгэн өвөрмөц онцлог болсон байна. Тосгоны чухал их үйл ажиллагаа бүр энд болно. Бас ч залуу хосуудын уулзан учирдаг газар юм байна.

     Хэнгэрэгт ордон нь дүн үндэстний бэлгэ тэмдэг бүхий барилгын нэг, тэр нь хорь гаруй метр өндөр суварган хэлбэртэй юм. Бүх барилга модон бүтэцтэй нэг ширхэг ч хадаас хэрэглэхгүй байдаг нь дүн үндэстний уран дархадын барилгын өндөр ур чадварыг харуулсан байна.

     Дүн үндэстний залуу Лү Лючэн танилцуулж хэлэхдээ, дүн үндэстний барилгад хэнгэрэгт ордон нь хамгийн чухал барилгад орно, Манай өвөг дээдэс энд ирэхэд бүр Лү овогтон , хожим нь таван айсаг бүлэг болон салж, нэг хэнгэрэгт ордон нь нэг аймаг бүлгийг төлөөлж үүний тойронд амьдардаг гэжээ.

     Хэнгэрэгт ордонд орвол, дүн үндэсэтний арваад залуус хүүхнүүд эгнэн зогсож дүн үндэстний найраг дуу дуулна. Энд удирдаач байхгүй хавсрал хөгжим ч байхгүй, гэвч тэд дууны адил бус хөгийг гарган гойд сайхан дуулж байна. Дүн үндэстний найраг дуучид нь мэргэжлийн боловсрол хүртсэнгүй, гэвч тэд дуу хөгжимд төрөлхийн авьяастай юм.

     Дүн үндэстний найраг дууны тоглолт нь чухал их баяр дурсгалын өдөр юм уу алсын хүндэт зочныг угтах үед л хэнгэрэгт ордонд тоглодог, маш их нарийн дүрэм горимтай юм аа гэж дүн үндэстний Юе Лян гэдэг охин танилцууллаа.

     Тэрээр хэлэхдээ, дүн үндэстний найраг дуунд дээр хөг дор хөг гэж байдаг, шувуу, жирхрээ байгалийн үзэгдлийг дууриан дуулдаг гэжээ.

     Сурвалжлагч энд дүн үндэстний гар урлалын бүтээгдэхүүний дэлгүүрүүдтэй танилцав. Ээмэг, хүзүүний гинж, бугуйвч зэрэг гоёлын эдлэл , цэцэг навч, эрвээхий, шувуу зэргийн хээ зурагтай янз бүрийн хатгамал урлал байна. Сурвалжлагч жижиг дэлгүүрийн эзэн 50 гаруй настай Лү Шүхуайтай ярилцахад тэрээр манай энд аялал жуулчлалаар ирэх хүн олширсноос бид гар урлалын бүтээгдэхүүн хийж зарах болсон. орлого ирэх тутам нэмэгдэж амьдрал сайжран шинэ байшин барьж гэр ахуйн цахилгаан хэрэгсэл авж таьсан гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/