• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-08 18:29:20    

Хятадын Олон Улсын Радио

     Сычуань гэдэг нэр танд төдий л танил биш байж магад, гэвч хулсны баавгай гээд хэлэхээр хөөрхөн энэ амьтныг хэн ч өхөөрдөж хайрлахгүй байж чадахгүй, тэгээд ч энэ хөөрхөн амьтны уугуул нутаг нь Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань муж гэхээр илүү сонирхох байх.

     Сычуань мужид хүний орчлонгийн диваажин хэмээгдсэн Жиү Жайгөү—Хуан лүн байдгаараа онцлогтой. Дотоод гадаадад нэр нь алдаршсан буддийн шашны нэрт уул Э Мэйшань -- Лэ шань энд байна. Өнө эртний түүхтэй усны аж ахуйн барилга Дү Жянянь өнөөдөр ч гэсэн хүч чадлаа харуулсаар байгаа нь сонирхолтой.
Бумбын шашны онгод хэмээгдсэн Чин Чэншаньд аялан жуулчлагсад жилийн дөрвөн улиралд тасралтгүй цувна. 2000 жилийн тэртээ устаж үгүй болсон Сань Шиндүйгийн соёл иргэншил нь улам бүр дэлхийн гайхамшигт тооцогдож байна.

     Эрхэм анд найз нар минь. Та хэрэв Сычуанийг тал бүрээр ойлгон мэдэж, Сычуаньд аялал жуучлалын ямар ямар аятай газрууд байдгийг мэдэхийг хүсэж байвал, манай радиогоос зохион явуулж байгаа "Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычуань" гэсэн энэ асуулт хариултын уралдааны таван мэдээллийг сонсоорой. ХОУР нь энэ оны 11-р сарын 15-ны өдрөөс эхлэн радио долгион болон сүлжээний нэвтрүүлэг буюу онлайнаар " Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычуань" гэсэн асуулт хариултын уралдаан зохион явуулж эхэлсэн бөгөөд, бид таныг энэ уралдаанд оролцохыг урьж байна.

     Манай радиогийн урьд урьдын явуулж байсан асуулт хариултын уралдаантай адилаар бид цуврал мэдээлэл бүрийн ард нь уралдаанд холбогдсон хоёр асуулт тавьж, радио сонсогч сүлжээ хэрэглэгчдээр хариулуулах болно. Энэ уралдаан өнөөдрөөс 2007 оны 4-р сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх болно. Бид хариултаа ирүүлсэн сонсогчдын дотроос 1,2,3-р байр болон тусгай байранд тус тус шалгаруулж, тусгай байр эзэлсэн сонсогчийг уралдаан дууссаны дараа Хятадын Сычуань мужиар үнэ төлбөргүйгээр жуулчлуулах болно.

     Энэ уралдаанд амжилттай оролцохыг Монгол хэлний редакцийн хамт олон чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна. Азын тэнгэр тань ивээх болтугай.