Эрхэм хүндэт сонсогчидоо, сайн байцгаана уу ? Эдийн засгийн шинэ дугаар та бүхэнтэйгээ золгоход бэлэн болоод байна. Энэ удаагийн нэвтрүүлгээр та бүхний танил дасал болсон Эрээн хотыг танилцуулах гэсэн юм. Одоо Эрээн хотоор алхаж байхад замын хоёр талаар давхар байшин жигдэрч, маш олон гадаадын зорчигдтай тааралдах боллоо. Үүнийг 10 жилийн өмнөхтэй харицуулбал Эрээн хот маань уулдаа хүн ам арван мянгад ч хүрхгүй жижиг суурин байсныг бодход үнэхээр бэрх болжээ. Одоо энэх жижиг хот маань өдөр ирхүүеэ өөрчлөн хөгжиж, өөрийн өвөрмөч дүр дүрхөөрөө хүмүүсийн анхаарлыг татаж байна.
Эрээн хот Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Орны хойт хэсэгт байрлаж, Хятадаас Монгол улсад нэвтрэх цорын ганц төмөр замын боомт болох юм. 40 гаруй жилийн өмнө энд гови тэдүйл байж, оршин суугчид ч үгүй байжээ. Зөвхөн зуны улиралд хэдэн малчин нүүдлэн ирж, мал малжидаг байлаа. Хужим нь Эрээнд галт тэрэг нэвтэрсэнээс болж, хийлийн нэгэн жижиг хот болон хөгжсөн байна.
1992 онд Эрээн хот Хятадын хийлийн анхны нээлтэй хотын нэг болсон юм. Ингснээр Монгол, Орос, Зүүн Европын улс орнуудаас ирсэн худалдаачид энд хуран цугаларж, худалдаа наймаа хийх болсон байна.
Улмаас улам хөгжиж байгаа хил худалдаа нь Эрээн хотод урид өмнө байгаагүй хөгжлийн аз завшиан олгосон байна. Эрээн хотын дарга Чэнь хө пин танилцуулж хэлэхдээ:
Хятадын нээлтэй цонхны нэг болсны хувьд Эрээн хотын засгийн газар "Худалдаагаар зах зээлийг байгуулах, худалдаагаар зах зээлийг хөгжүүлэх, нээлтэй бодлогоор нээлт, хөгжлийг ахиулах" цэг бодлогийг хэрэгжүүлхийн зэрэгцээ Эрээн боомтын дэд бүдцийн байгуулалт, эклогийн орчин ахуйн байгуулалтыг эрчимжүүлсэн байна. 1994 оноос 2003 он хүртлэх хугацаанд Эрээн хотын үйлдвэрлэлийн нийт бүтээгдүүн 150 сая юань байснаасаа 800 сая юаньд хүрч 6.3 тахингаар нэмэгдсэн байна гэжээ. Хотын дарга Чэнь хө пин бас танилцуулж хэлэхдээ: бүртгэлийг үзвэл, Эрээн хотын импорт, экспортын бараа 5 сая тоннд хүрч, хил худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 950 сая Америк доллард хүрсэн байна гэжээ.
Хятад Монгол, Хятад Оросын сайн хүршийн найрсаг харилцаа эрчимжиж байгаа нь шинээр хөгжиж байгаа Эрээн хотод аз тохиол олгосон байна. Холбогдох судалгааны үр дүнгээс үзвэл, Монгол улс, Оросын дундад дорноодын бүс нутгийн гулир, будаа, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэрэг нь байнг 30%-70% хувиар дутагдаж байдаг юм байна. Эдгээр улс орнуудад өдөр дутмын хэрэглээний бараа ихээр дутагдаж жил бүр их хэмжээний валют зарцуулан гадаадаас хөвөн, нэхмэлийн бараа, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдүүнийг импортоор оруулж байна. Үүнд чиглүүлэн Эрээн хотын холбогдох салбарууд нааштай арга хэмжээ авч, импорт, экспортын бүтээгдэхүүний бүтэцд зохицуулалт хийхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүд Монгол, Оросд хүрч эдийн засаг, техникийн солилцоо, хамтын ажилагаа хийхийг дэмжин сайшаасан байна.
Эрээн хотын хөгжлийн төлөвлөгөө, зорилтыг бишгүй олон мэрэгжилтэн хүлээн зөвшөөрч байна. Эрээн хотод үзэн жааварлаж байсан Хятадын төвийн бодлогийн судалгааны дасгийн макар зохицуулалтын газрын дарга ноён Ван цао пин Эрээн хотын эдийн засгийг хэрхин хөгжүүлэх тухай өөрийн үзэлтээ ярисан байна. Тэрбээр хэлэхдээ:
Дараачийн шатанд засгийн газрын холбогдох салбарууд иргэдийн солилцоог сайшаан дэмжхийн зэрэгцээ иргэдын хил худалдааг забал олон улсын худалдааны төвшин хүртэл дээшлүүлэх хэрэгтэй байна, энэ нь боомтын эдийн засгийн хөгжилд маш ашигтай юм гэжээ. \Г. Сайн-Өлзий хянан тохитолдуулав.\
|