• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-16 18:12:51    
Түвдүүдийн өөд бологсодоо дэгдээдэг заншил---2

Хятадын Олон Улсын Радио

     Энгийн үед ерөнхийдөө энэ газар өдөрт 4,5 хүнийг дэгдээдэг гэнэ. Харин биднийг очсон өдөр 8-г дэгдээсэн байлаа. Оршуулга үйлдэгч лам нар болон тэндэхийн тасуудад ажил нь хөндөрсөн байхаа гэж би бодож билээ.

     Оршуулгын тавцангийн төв хэсэгт нь хоёр том чулуутай, тос цусанд дэвтсэн тэр хоёр том чулуунаас өндөрлөгийн нарны хурц гэрэлд хүйтэн гэрэл ойно. Өөд болсон хүнийг тэр асар том чулуун дээр элигэ түрүүгээр нь тавиад оршуулагч Чю сан хурц хутгаар голоор нь зүсэж, доторыг нь гаргаж, махыг нь хэсэглэж, хойхыг нь хусаад, тологойг нь салгав. Хэрчсэн махыг нэг талд нь гаргаж овоолов. Дараа нь ясыг нь маш шалмаг хэмхэлж, замбын гурил хольж нухлаа. Энэ үед Чю сангийн туслах арц унсагсанд арцны утаа ас дээшээ мандаж, яг л тасуудад дохио өгч байх шиг байлаа. Тасууд далавчаа хүчтэй савардаж, оршуулгын тавцан руу ухасхийв. Түдхэн зуур тасууд бүх зүйлийг хувааж дуусгасанд, үлдсэн ясны ёзоор, үс зэргийг мөн тэрүүхэнд нь шатааж дэгдээлээ.

     Оршуулгын ламтан Чю сан энэ ажлыг хийгээд 20 гаруй жил болж байгаа юм байна. Соёлын хувьсгалын хугацаанд хэт барууны бодлогын хязгаарлалаас болж үүнийг хийсэнгүй, Цаг төр тэгширсэний дараа дахиж энэ ажлаа сэргээсэн байлаа. Насны ч юм уу эсэхүүл ажлын шалтгаанаас ч юм уу бүү мэд Чю сангийн харц жаахан гүлрэх шиг санагдав. Өндөрлөгийн хэт ягаан туяанд түүний нүүр царай нь борлосон ба тос шингэж тортог суусан дээлтэйгээ өнгө таарч, цорын ганц цагаан нүд нь их л онцгой ялгарч харагдна. Долоо найман цогцыг тасууд удаж түдэлгүй дэгдээж дуусгасанд Чю сан нэлээд ядарсан байдалтай тамхи асааж, холыг тойруулан тайван харж тамхилж суулаа....

     Салхи нэн ширүүсэв. Хуйларан ирэх салхинд хуршсан тосны үнэр, цусны эхүүн үнэр болон сонин хачин хурц үнэр хутгалдаж, хамар гадна. Гуу ганга дагаад өөд бологсодын шар бор олон өнгийн хувцас хүглээрч харагдна. Тасууд оршуулгын тавцан дээгүүр хэд эргэлдсэнээ хол тийш нисч одлоо. Энэ үед миний дотор айдас хүрэх шиг болсон бөгөөд өөрийн аргагүй өчүүхэн жижиг гэдгээ мэдэрч, тэнгэр хүний нэгдлийн тухай, амь насны оршил үхлийн тухай, эд бодисын бий болж усдадаг тухайд ондоо нэг талын үзэл ойлголттой болсон байна. Бидэнд тулгарч байгаа болон бидний оршин тогтонож байгаа дэлхий ертөнц бол олон ургалжтай юм. Яг иймэрхүү үндэстний соёл болон зан заншлын олон янзат чанар болон өвөрмөц чанартай учраас хүн төрөлхтөний баян тансаг соёл иргэншил бий болж бүрэлдсэн юм. Өөрчлөлт хийж нээлттэй байлгаж байгаа өнөөдөр л сая манай орны үндэснүүд шашин шүтлэгээ чөлөөтэй шүтэж, хүн ард сэтгэл тэнүүн амьдраа юм.