• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-16 18:59:16    
Бүгд Найрамдах Конго Улс

Хятадын Олон Улсын Радио

    Нутаг дэвсгэр: 342000 хавтгай дөрвөлжин км. Хүн ам: 2004 оны байдлаар гурван сая 860 мянга.

    Их бага нийт 56 үндэстэнтэй, Бантү хэлний системд багтна. Хамгийн их үндэстэн нь өмнөд нутгийн Конго үндэстэн, түнд Лали, Баконго, Вэйли зэрэг үндэстэн багтаж хүн амын 45 хувийг эзэлж байна. Умардын Мүбөши үндэстэн 16 хувь, Төв хэсгийн Тайкай үндэстэн 20 хувийг тус тус эзэлж, умардын ойн баларт мөн цөөн тооны Бигэми хүн амьдарч байна. Албаны хэл нь Франц хэл, үндэтэний хэл нь өмнө нутагт Конго хэл, Мөнүкүтү хэл, хойт нутаг нь Лингала хэл байдаг. Оршин суугчдын тал хувь гаруй нь балар эртний шашин шүтэж, 26 хувь нь Католик шашин, 10 хувь нь Хиристосын шинэ шашин, 3 хувь нь Лалын шашин шүтдэг.

     Нийслэл: Браззавиль.1996 оны байдлаар 950 мянган хүн амтай, жилийн дундаж агаарын хэм 26 хэм.

     Төрийн тэргүүн: Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч Де-нис Сассу-Нгуессо, 1997 оны 10-р сард тушаалд орж, 2002 оны 3-р сард албан ёсоор сонгогдов.

     Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр – 8-р сарын 15-ны өдөр.

     Ерөнхий байдал: Африкийн төв баруун хэсэгт байж, дэлхийн бүслүүр төв хэсгээр нь өнгөрч байна. Зүүн болон өмнө талд нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, хойт талд нь Төв Африк, Камерун, баруун талд нь Габон байж, баруун өмнө талд нь Атлантын далай байж, нийт 150 гаруй км урт тэнгисийн эргийн шугамтай.

    Өмнөд нутаг нь халуун бүсийн тал хэрийн цаг агаартай, төв хэсэг, хойт хэсэг нь халуун бүсийн борооны ойн цаг агаартай, цаг агаар халуун, нойтон чийгтэй, жилийн дундаж хэм нь 24 – 28 хэм.

     13-р зууны сүүлчээс 14-р зууны эхний үед, Бантүчүүд Конго голын доод сав газарт Конго вант улс байгуулав. 1880 оны 10-р сарын 3-ны өдөр Францчууд энэ нутгийн албан ёсоор эзэлж, колонийн ноёрхолоо эхлүүлсэн байна. 1884 – 1885 онд болсон Берлины хурлаар Конго голоос баруунших нутаг, тухайлбал өнөөгийн тус орны нутгийг Францын колонийн нутагт хамруулсан байна. 1910 онд Конго нь Францын хария Экваторын Африкийн дөрвөн хария газрын нэг болж, төв Конго гэж нэрлэгдэх болсон байна. 1957 онд хагас өөртөө засах бүгд найрамдах улсын статүстай болов. 1958 оны 11-р сард " өөртөө засах бүгд найрамдах улс" болж 1960 оны 8-р сарын 15-ны өдөр тусгар тогтнолоо мэдэгдэж, улсын нэрээ Бүгд Найрамдах Конго Улс гэж нэрэлсэн байна. \М.Цэцэн бэлтгэв\