Эрхэм сонсогчид оо, та бүхэн сайн байцгана уу? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцаас эрхэлэн явуулдаг дуу хөгжимийн нэвтрүүлэг та бүхний мэндийг айлтган золгож бий. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та олондоо Хятадын алдарт дууны үг ая зохиогч Лиу Линь болон түүний бүтээлүүдээс танилцуулья. Та бүхний одоо Лиу Линий үг, Ван Жишиний ая, Пэн Лиюаний дуулсан "Ээж мөрөн" хэмээх дууг хүлээн авч сонсох болбуу.
Та бүхэн сая Лиу Линий "Ээж мөрөн" хэмээх бүтээлийг хүлээн авч сонслоо. Алдарт дууны үг ая зохиогч Лиу Линь нь энэ жил 63 настай, хар багаасаа эр хү хуучир сурсан юм байна, 1962 онд тэрээр Хятадын төвийн үндэстний дуу хөгжимийн чуулгад элсэн орож, эр ху хуучрын хөгжимчнээр ажилласан байна. Урт хугацааны хатуу чармайлгагаар дамжин, тэрээр төвийн үндэстний дуу хөгжимийн чуулгын содон урлагчин болсон байна. 1979 онд Лиу Линь нь "Эх орны дуулал" том хэмжээний дуу хөгжимийн үдэшлэгийг удирдан ажлуулж, өөрийн дуу хөгжимийн талаараах авяас чадвараа бүрэмсэн илрүүлж чадсан байна. 1978 онд тэрээр хөгжимчин байх хугацаандаа "Далай мэт гүн сэтгэлгээ" гэдэг дууны үгээ бичиж, хожим нь энэ дуу нь Хятадын ард иргэдийн нийдэм дуулах дуртай дуу болсон байна.
Одоо та бүхэндээ Лиу Линий зохиосон "Хавар цаг хүрч ирлээ" гэдэг дууг сонсогъё. Энэ дуу нь эх орныхоо дэгжирэл хөгжилийг хавар цагтай зүйрлэн, эх орныхоо гэгээн саруул маргаашид сэгтэл догдлоон байгаагаа илтэгсэн байна.
Лиу Линий бичсэн дууны үг нь Хятадын эртний шилдэг сайхан шүлэг найраглалын үнэр амттай байж, дууны үгэнд хэжээдээ эх орон, үндэстэн ястандаа өргөсөн оргилом халуун сэтгэлгээг агуулсан байдаг. Тэрээр хэлэхдээ:
"Сүүлийн жилүүдэд олон гадаад улс орнуудаар яваж, дахиад эх орондоо буцаад ирхэд эх орныхоо сод гэгээн уламжилт соёл, дуу хөгжимийг нэн гүн гүнзгий ойлгож бишрэх болсон бөгөөд, одоогийн Хятад улсын дуу хөгжим хүчирхэг их амьжирлын хүчин оршиж байгааг ойлгосон юм."
Яг иймэрхүү сэтгэлийн догдлолоос болж, Лиу Линь нь маш олон эх орноо магтан дуулсан дуу бичиж бүтээсэн байна. Ингээд одоо та бүхэндээ түүний үг, алдарт хөгжимийн зохиолч Ван Жишиний аяаар бүтээгдсэн "Луугийн дэнгийн бүжиг" гэдэг сайхан дууг сонсогъё.
Та бүхэн сая "Луугийн дэнгийн бүжиг" гэдэг дууг сонсоглоо. Энэ дуунд Хятадын уламжилалт дууны онцлог ахуулж байгаагаар барахгүй, бас шинэ цаг үе, сүүлийн үеийн дуу хөгжимийн онцлог ахуулж байгаа нь илэрхий.
Лиу Линий зохиосон дууны үг нь маш олон ая зохиогч болон дуучдын халуу хүрээллийг олж, маш олон хүмүүс бүр Лиу Линий дууны шүлгээс түүний үүдэн бүтээлтийн явц дахь нарилаг хямнагай, цог золботой, оргилом халуун сэтгэлийг олж хардаг гэж хэлдэг байна. Лиу Линий зохиогсон "Эх орон оо, би таныгаа ерөөе" гэдэг дууг Хятад улсад мэдэхгүй хүн цөөн. Энэ дуунд Хятадын ард түмний эх орноо хайрлах оргилом сэтгэлгийг илрүүлж, хундгаа өргөн эх орноо ерөөе гэж дуулдаг байна. Лиу Линь энэ дуугаа танилцуулж хэлэхдээ:
Энэ дуунд би нар сар одноор эх орноо бэлгэдэн зүйрлэж, түүний маргаш нар сар одон шиг гэрэл цацрангуй байгаасай гэж ерөөж бичсэн юм" гэжээ.
Та бүхэн сая хүний сэтгэлийг хөвчилсөн эх орноо ерөөсөн сайхан дууг хүлээн авч сонсолоо. За ингээд нэвтрүүлэг мань өндөрлөх эрэнд Лиу Линий бас нэгэн содон бүтээл Хятадын алдарт дуучин Сүн Зү-ингийн дуулсан "Эх орны дурсамж" гэдэг дууг та бүхэндээ өргөн нэвтрүүлгийг мань хүлээн авч сонсож байгаа та бүхэндээ сайн сайхан аз жаргал хүсэж аливаа бүхэн чинь өөдтэй эсрэг байхыг зүннэе. /Хүчит редакторлон орчуулов/
|