Хоёр жилийн өмнө ажиллуулсан Хятадын олон улсын зургийн гудамлагын яармаг болон энэ оны 10-р сард ажиллуулсан урлагын үзэсгэлэнг бүр залуу зохион төлөвлөгч Дүн Мэн-ян урлан зохиосон юм.
40 нас хүрч байгаа Дүн Мэн-ян Хятадын умард нутгийн Шан ши мужид өсч, хархан багаасаа зураг зурах сонирхолтой байлаа. 1992 онд Бээжин дэх төвийн уран зургийн дээд сургуулийн хар зургийн пакультетээс төгсөж, Хятадын соёл урлагын ерөнхий компаньд хуваагдан очиж ажилласан юм. Тэр жил компани нь Хятадын анхдагч урлагын яармаг зохиохоор төлөвлөж байсанаар, Дүн Мэн-яа энэ яармагыг бэлтгэх ажилд орсон байна. 1993 онд Хятадын анхны урлагын яармаг нь өөрчлөлт хийж нээлттэй байлгаж байгаа өмнө эгнээний хот-Гуанжөүд зохиогдсон байна. Дүн Мэн-ян хэлэхдээ: " Энэ яармаг бол эхлэлт юм, хамаг анх нь энэ хэлбэрийг, мөн урлагийн яармаг гэсэн энэ ухагдахууныг Хятадад авчирч байгаа болно. Энэ яармагын гол нь даруй бүгд л урлагчид үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд тэнд тусгай зургийн гудамлиг байхгүй, тусгай удирдах байгууллага гаргаагүй, жууч байхгүй, бүгд л урлагчид орлцсон яармаг юм. Тухайн үе зах зээлд ийм шаардлагатай байсан бөгөөд урлагчид ч зах зээл хайж байсанаар бид ийм нэг тавцан гаргаж ажиллуулсан юм гэжээ.
Хятадын эдийн засаг хөгжихийн хирээр, орчин үеийн урлагийн бүтээлийг хүмүүс ойлгон хадгалах болж, Хятадын уламжлалт зургийн гудамлиг ч улам олон болж, Хятадын урлагийн бүтээлийн зах зээл шинээр мандан хөгжих байдалтай болсон юм. Гэвч урлагийн бүтээлийн яармаг ажиллуулах бүр урлагийн ажилтад маань өөрийн зургаа өөрөө дэлгэн, өөрийн бүтээлээ зарах үзэгдэл гардаг байна. Дүн Мэн-ян энэ бүх байдлыг хараад, өөрөө зурагчин болохгүй ч гэсэн зурагчин нарын эрэл хүслийг сайн ойлгож байдаг тул тэд нарт уран бүтээлийг нь хүн ардад харуулж, олон улсын солилцоо хийх тавцан хангах ёстой гэж бодсон юм.
Тэр хэлэхдээ: яг үнэндээ гадаадын яармаг нь зургийн гудамлигаар үндэс болгож байдагыг би гадаадын мэдээ мэдээлэлээс ойлгосон бөгөөд өөрөө ч ингэж бодож байсан юм. 2003 он болоход Хятадад аажмаар зургийн гудамлиг гарч, мөн гадаадын цөөн бус зургийн гудамлиг ч Хятадад ирж зургийн үзэсгэлэн эрхлэх хүсэлтэй байсан юм. Хятад улсад олон улсын захтай болох хандаштай болж, гаднын зураачид Хятад оронд ирж өөрийгөө хөгжүүлэх хандаштай байгааг би сэрж мэдсэн юм. Энэ үед ер нь уран сэтгэмж гэж ярих ч аргагүй, зөвхөн тэдэнд үйлчилгээний тавцан хангах л санаатай байсан гэжээ. /Пэрлаймаа орчуулав/
|