Азийн өвлийн спортын наадмын бэлтгэл ажлын дайчлалтын хурал 8-нд Чанцүн хотод хуралдлаа. Тус удаагийн наадмын зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ань Ли хурал дээр, наадам эхлэх 80 хоног үлдээд байна. Наадамд үйлчлэх ажил бүх талаар эхлэв гэж илэрхийлжээ.
Тэрээр танилцуулж хэлэхдээ, энэ удаагийн наадмын үйлчилгээний ажил олон улсын хэм хэмжээний дагуу хийгдэнэ. Зохион байгуулах хороо нь Гадаад харилцааны Яам, Нийгмийг аюулаас хамгаалах Яам, Гаалийн ерөнхий газар, иргэний агаарын нисэх онгоцны ерөний газар зэрэг 4 байгууллагатай хамтран, Азийн өвлийн спортын наадмын хил нэвтрэхыг удирдах тогтоол тогтоож, Бээжин, Гуанчжөү, Шанхай, Үрэмч, Чанцүнь зэрэг тоглолтын 5 газрыг нэвтрэх боомтоор тогтоосон бөгөөд нэвтрэх тусгай зам гаргаж, төлөөлөгчид, техникийн төлөөлөгч, шүүгч нь үнэмлэх карт, олон улсын жуулчлалын хүчинтэй бичиг баримтаараа вич даруулалгүй хил нэвтэрч болно гэжээ.
Чанцүний Шянгалила зочид буудлыг Азийн Олимпийн зөвлөл, Олимпийн хороодын ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргуудын буудаг, Чанцүнь зочид буудлыг төлөөлөгчдийн буудаг зочид буудлаар тогтоожээ. Чанцүнь, Гирэний 28 зочид буудал нь тэмцээнийг зохион байгуулах хорооноос заасан зочид буудал болно. Наадамд үйлчлэх эмнэлэгийн газар, түргэн тусламж үзүүлэх төв, эмчилгээгээр үйлчлэх байгууллагыг ч тогтоогоод байна.
Сэргээшид шалгалт хийх ажлыг Азийн Олимпийн хорооны зөвлөлийн хяналтад, Хятадын Олимпийн хорооны сэргээштэй тэмцэх хорооны харьяа Хятадын сэргээшид шалгалт хийх төвөөс шинэ тогтоолын дагуу хийх болно. Аюулгүй байдлыг хамгаалах талаар албан хаагчдын буусан газар болон талбай заал, нээлт хаалтын ёслол, зам харилцааны дэг урам зэрэг талаар хамгаалалтын нарийн төсөл тогтоосон байна. Унаа хөсөг, хоол унд, бараа түрээслэх зэрэг үйлчилгээний төслийг ч тогтоогоод байна. Азийн өвлийн спортын наадам 2007 оны 1-р сарын 28-наас 2-р арын 4-нд Хятадын Чанцүнь, Гирэн хоёр хотод зохиогдоно.
|