Хятадын улсын дарга Хү Жинь Тао 17-ны өдөр Вьетнамын нийслэл Ханойд АПЕК-ийн үйлдвэр худалдааны байгууллагын удирдагчидын дээд хэмжээний хуралд оролцож, энх тайван хөгжлийг баримталж, хамтын хөгжлийг ахиуля гэсэн үг хэлсэн байна. Тэрээр Ази номхон далайн бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх талаарх Хятадын байр суурийг тодорхойлон өгүүлсөн бөгөөд Хятадын арван нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөтэй уялдуулж байж, Хятадын засгийн газрын шинжлэх ухаанч хөгжлийн үзэлтийг танилцуулж, Хятадын хөгжил нь бүс нутаг болон дэлхийн хөгжилд шинэ боломж авчирч өгөх болно гэдгийг өгүүлсэн байна.
17-ны өдөр Ази номхон далайн бүс нутгийн үндэстэн дамнасан нэрт аж ахуйн нэгжийн мянга гаруй удирдагчид Вьетнамын үндэсний хуралын төвд хуран цугларч, дарга Хү Жинь Таогийн яриаг сонссон байна. Дарга Хү Жинь Тао үгийнхээ эхэнд Ази номхон дайлайн бүс нутагт нүүрлэж байгаа аз тохиол өрсөлдөөн сорилтын талаар илэн далангүй ярьсан байна. Тэр хэлэхлээ,
Бидны оршин амьдарч байгаа Ази номхон далйн бүс нутагт бүс нутгийн болон завсарын бүсийн хамтын ажиллагааны механизм ирмүүн хөгжиж, нэн олон орон олон улсын хамтын ажиллагаа өрсөлдөөн сорилтод идэвхтэй оролцож, өөрийнхөө эдийн засгийг хөгжүүлсны зэрэгцээ бүс нутгийн эдийн засгийн цэцэглэл хөгжлийг ч ахиулсан байна. Ази номхон далайн бүс нутаг нь амьжирлын хүчнээр бялхаж, хэтийн төлөв нь саруул уудам байна. Үүний зэрэгцээ бид бас Ази номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн явцад хөгжлийн тэнцвэргүй байдал оршиж байгааг олж харах хэрэгтэй гэжээ.
Ази номхон далайн бүс нутгийн хөгжлийн явцад оршиж байгаа асуудлыг зохицуулахын төлөө хөгжлийн зөрөөгөө багасгаж, хамтын хөгжлийг ахиулж, тус бүс нутгийн тэнцвэртэй болон тогтвортой хөгжлийг ахиулах хэрэгтэй юм. Дарга Хү Жинь Тао хэлсэн үгэндээ, бид хөгжиж байгаа орнуудад нөхцөл дагалуулахгүйгээр албаны талын тусламж үзүүлж, олон хэлбэрийн эдийн засаг техникийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөгжиж байгаа оруудад туслан боловсон хүчний эх баялагийг нь нээн хөгжүүлж, хөгжиж байгаа орнуудад сайн сайхан гадаад орчин хангаж, олон хэлбэрийн өмнөд умардын хамтын ажиллагаа болон өмнөд өмнөдийн хамтын ажиллгаа өрнүүлж, хөгжиж байгаа орнуудын хөгжлийг идэвхтэйгээр түлхэн ахиулна гэжээ.
Ази номхон далайн бүс нутгийн үйлдвэр аж ахуй болон худалдааны салбарын зүтгэлтэд дарга Ху Жиньтаогийн хэлсэн үгийг сонсоод, Хятадын хөжил нь энх тайванч хөгжил мөн , тэр нь тус бүс нутагт нэн их аз тохиол авчирах болно гэж илэрхийлцэгээсэн байна.
Вьетнамд хөрөнгө оруулагч компанийн ерөнхий захирал Ли Кайвэнь хэлэхдээ, дарга Ху Жиньтаогийн хэлсэн үгийг би гурван талаар ойлгож байна. Тухайлбал, Хятад улсад энх тайван хөгжил шаардагдаж байна, энэ нь маш чухал юм. Хятадаас сүрдэх хэрэгтгүй. Хоёрт, бид бол нэг том гэр бүлийнхэн, ялангуяа Азид бид сайн сайхан амьдралын төлөө чармайх хэрэгтэй, учир нь бид адилавтар соёлын уламжлалтай тул юм. Гуравд, дарга Ху Жиньтао Хятадын дэлхий дээрэх чухал чанарыг тодорхойлон өгүүлсэн байна гэжээ. \Номин орчуулж Баатар хянав\
|