Азийн спортын 15-р наадам 2006 оны 12-р сарын 1-ний өдөр Катарын нийслэл Дохад эхлэх болно. энэ наадам нь нийт 39 том төрөл,424 жижиг төрөл хувааж, барагцаагаар Азийн 45 улс орон газар нутгийн тамирчид, албан тушаалтад нийт 12 мянга гаруй хүн оролцох юм байна. Энэ удаагийн Азийн спортын наадам нь Азийн спортын наадмын түүхэн дээр хамгиий олон спортын төрөл хуваасан, хамгийн олон тамирчин оролцсон наадам болох юм байна.
Энэ бол Хятад улс 1974 онд анх удаагаа Азийн спортын наадамд оролцсноос нааш ес дэхь удаагаа энэ наадамд оролцож байгаа болно. Хятадын баг тамирчид энэ наадмын 37 том төрөл, 362 жижиг төрлийн тэмцээнд оролцох болно.
Хятадын баг тамирчидын дундаж нас нь 23.3 нас юм байна. 647 тамирчины дотор 167 тамирчин нь урьд нь Азийн спортын наадамд оролцож байсан удаатай. Төлөөлөгчидийн дунд залуу тамирчид олон байж, тэдний дунд 400 гаруй тамирчин нь олон улсын том хэлбэрийн ерөнхийлсэн тэмцээнд анх удаагаа оролцож байгаа юм.
Энэ удаагийн Азийн спортын наадам нь нэг ёсондоо 2008 оны олимпын наадамд тамирчидаа бэлтгэж байгаа хэрэг юм. Маш олон залуу тамирчид энэ наадмаар дамжин олон улсын томоохон тэмцээнд оролцох туршлага хурадмдуулж, эх орондоо болох олимпийн наадамд өндөр амжилт тогтоохыг хүсч байна. /Бэлтэгсэн сэтгүүлч Баатар / 1 2
|