Шэнь Лүн авто машины компани бол Францын Пеисо Цлитрон пропорацийн Хятадын Дүн Фэн авто машины компанитай хөрөнгө нийлүүлэн байгуулсан авто машины том оврын аж ахуйн нэгж юм. Уг компанийн үйлдвэрлэсэн Фү Кан, Пикассо, Сара зэрэг брэндын авто машин нь хятад хүмүүсийн маш их сонирхдог суудлын машин юм. Уг хамтын ажиллагааны төслөөс болж францууд Хятадад ирж ажиллах болсон байна. Одоо тэдний дундаас Ле Блеинвакстай та бүхэн танилцгаана уу.
Ле Блеинвакс бол Шэнь Лүн авто машины компанийн Хү Бэй мужийн төв Ү- Хань дахь авто машины үйлдвэрийн Францын талын дарга юм. 11 жилийн өмнө Шэнь Лүн авто машины компани анх байгуулагдах үед, Хятад улс нь дэндүү алс хол, бас Хятадын тухай ойлгохгүй байснаас бишгүй олон франц хүн Хятадад ирж ажиллах дургүй байжээ. Гэтэл ажил үйлс гэвэл амь бие хайргүй ажилладаг Ле Блеинвакс санаачлагаараа Ү- Ханаас 300 км зайтай байдаг Шян Фаны салбар үйлдвэрийн даргаар ирж ажилласан байна. Уг үйлдвэр нь авто машины цахилгаан үүсгүүр зэрэг чухал чухал эд ангийг голлон үйлдвэрлэдэг юм.
Тухайн үед үйлдвэрийн район нь эзгүй хээр газар байгуулагдаж 60-аадхан хүнтэй, харин ч Францын талаас Ле Блеинвакс ганцаараа билээ. Үүнээс хойших гурван жилийн хугацаанд Ле Блеинвакс бүх ажилтан ажилчинтай хамтаар зүйл зүйлийн хүндрэл бэрхшээлийг ялан давж үйлдвэрээ маш түргэн хөгжүүлж, Шэнь Лүн авто машины компанийн хэрэглэх бүх төрлийн цахилгаан үүсгүүрийг үйлдвэрлэх болсон байна. Хятад хамтран зүтгэгчид нь түүнийг дотноор лао Лэ—Лэ гуай гэж дууддаг.
Хуучин Ле Блеинваксын нүдэнд Хятад улс нь таньж мэдэхгүй дорно дахины улс орон. Гэтэл энэ гурван жилийн турш тэрээр Хятадын хөгжлийн өөрчлөлтийг биеэр харж мэдэрсэн байна.
Хятад улс бол сүүлийн хэдэн жилд маш түргэн хөгжсөн орон, жишээлээд хэлбэл, зам өргөн болж, олон хурдны зам, гүүр байгуулагдаж, олон үйлдвэр аж ахуйн нэгж байгуулагдсан байна. Яриангүй авто машины ажил төрөл нэн нисэх мэт түргэн хөгжиж байна гэж Ле Блеинвакс үзэж байна.
1998 онд Ле Блеинваксын Хятад улсад гурван жил ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусаж, компанийн гэрээний дагуу эх орондоо буцах болжээ. Дахиад хэзээ ирэх бол ? Ле Блеинвакс болон түүний эхнэр, гурван хүүхэд нь бүр салж ядаж байлаа. Явахаас өмнө тэд дэлгүүр явж хятад гэрийн тавилга, гар урлалын бүтээгдэхүүн зэрэг олон хятад бараа авчээ.
Ле Блеинвакс эх орондоо буцав. Гэтэл тэрээр сэтгэл санаагаа Хятад улсад орхисон шиг болжээ. Тэр өдөр болгон Хятадын тухай мэдээллийг анхааран сонсож, Хятад улсын хөгжилд анхаарлаа хандуулан, ялангуяа өөрийн хүч хөдөлмөр оюун ухаанаа зориулж ирсэн Шэнь Лүн авто машины компанийн хөгжлийг анхааран харж байдаг. Шэнь Лүн авто машны компанийн үйлдвэрлэсэн суудлын машин Хятад улсад борлуулалт сайн болохын хирээр Хятад улсад ирж ажиллах нь нэр төртэй ажил болж, францууд өрсөлдөн ирэх болов.
Компанийн дүрэм журмын дагуу ажилтан нэг бүрт Хятад улсад ажиллах боломжийг нэг л удаа олгодог. Ле Блеинваксын гүдэс шулуухан зан дээд шатны удирдлагынхаа бишрэл хүндэтгэлийг хүлээж 2005 онд түүнийг дахин Шэнь Лүн компанид ажлуулахаар томилсон байна.
Ле Блаинвакс 2005 онд Ү-Ханий авто машины аж үйлдвэрийн даргын тушаалд орсон байна. Энэ удаагийн ажил нь түүнд 10 жилийн өмнөхөөс нэн дарамт ихтэй санагджээ. Учир нь Хятадын авто машины зах зээлд дэлхийн авто машины олон том том аж ахуйн нэгж орж ирэн өрсөлдөөн их болсон байна. Өрсөлдөөнд амжилттай ажиллан Хятадын хэрэглэгчдийн өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа хэрэгцээг ханган шинэ маягийн авто машин үйлдвэрлэхэд Ле Блеинвакс нэн их хүчин чармайлт гаргах хэрэгтэй юм. /Урангоо орчуулж бэлтгэв/
|