• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-20 15:40:09    
Гал тогооны эдлэл хэрэгслийг зөв ашиглах тухай

Хятадын Олон Улсын Радио

     Хөнгөн цагаан эдлэлийг төмрийн үртсээр арчихгүй байх:

     Айл гэрийн гал тогооны эдлэл хэрэгсэлд хөнгөн цагаанаар хийсэн тогоо, ус халаах сав, даралттай тогоо зэрэг байдаг, зарим хүмүүс эдгээр эдлэл хэрэгслийг угааж цэвэрлэхдээ, төмрийн үртэс, бохирын нунтаг болон хатуу ширүүн зүйлээр арчиж байдаг. Үнэндээ энэ бол шинжлэх ухаанч бус арга юм. Хөнгөн цагаан бүтээгдэхүүний гадар давхаргыг исэлдсэн хөнгөн цагаанаар хамгаалж байдаг, хэрэв энэхүү хамгаалалтын давхаргыг нь арчаад хаячих юм бол уг эдлэл хэрэгсэл нь эдэлгээ муутай болох төдийгүй хөнгөн цагааны зарим үртэс нь хоолыг дагаад ходоод гэдсэнд орвол хүний биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болно.

     Үлдсэн хоол зуушийг дандаа идээд байх муу:

    Зарим хүмүүс хоолондоо цадсан байтлаа хаяхгүй байхын тулд ямагт үлдсэн хоол идэж байдаг, энэ нь өдөр хоногийн удаан хугацаанд шим тэжээлээ алдаж, бие махбодийг маш амархан нүсэр тарган болгож, өвчин эмгэгт нэрвэгдүүлж биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг байна.

     Гал тогооны эдлэл хэрэгсэл бүхнийг ариутгах шүүгээнд хийгээд ариутгаад байх шаардлагагүй:

     Одоо айлууд бүгдээрээ шахуу электрон ариутгах шүүгээтэй болсон боловч түүнийг зүй зохисгүй хэрэглэвэл хүний биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх аюултай юм. Мэргэжилтнүүдийн сануулж буйгаар, гал тогооны эдлэл хэрэгсэл бүхнийг ариутгах шүүгээнд хийгээд ариутгаад байх шаардлагагүй юм, кварц, шүүтэй чулуу, нүүсхүчлийн натрий зэрэг сорьцтой шавраар шатааж хийсэн шаазан эдлэл дээр урласан янз бүрийн зураг хээний будагт химийн урвал гардаг бодис болон кадмий зэрэг нь өндөр халуунд задарч бусад эдлэл хэрэгсэлд наалдаж, энэ нь дхиад хүнсний зүйлээр дамжин хүний ходоод гэдсэнд орж, цаг хугацааны удаанд хүний биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна. Зарим хуванцар эдлэл ч өндөр температурт задраад хортой бодис болдог тул ариутгах шүүгээнд тавиад ариутгахад тохиромжгүй юм.

     Угаалгын нунтгаар гал тогооны өрөөний бохир тосыг арилгах ч буруу юм:

     Угаалгын нунтаг бол зөвхөн хувцас хунар угаахад зориулсан химийн нийлэг бүтээгдэхүүн юм, түүнд хүний бие махбодийг адил бус хэмжээгээр хордуулдаг фосфор зэрэг элемент байдаг, хэрэв угаалгын нунтгаар гал тогооны өрөөний бохир тос болон аяга савыг ямагт угаагаад байвал, тогоо шанаган дээр наалдсан нарийн нунтаг нь хоол будааг дагаад хүний биед орох юм бол цардуулын энзим, нойрын булчирхайн энзим, уургийн энзимтэй нийлээд хортой бодис бий болгож, эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна.

     Махны мод болон ногооны хутгыг ялгаатай хэрэглэх хэрэгтэй:

     Зарим айлынхан мах ногоо болон болсон түүхий хүнсний зүйлийг хэрчихдээ бүгдэд нь нэг л мод нэг л хутга хэрэглэж байдаг, тэр мөртөө сайн бол түүнийгээ буцалсан усаар угааж ариутгасан болдог, энэ нь мод ба хутганд наалдсан бактерийг гүйцэд арилгаж чаддаггүй юм. Иймээс махны мод болон ногооны хутгыг ялгаатай хэрэглэх нь ашигтай юм.\Л.Буянтогтох орчуулав\