• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-20 18:12:54    
Миний нутаг Хөвөөт шар

Хятадын Олон Улсын Радио

     Хөвөөт шар хошуу нь малжих үйлдвэрлэлээр гол болгосон цул малжих хошуу болно. Тэр нь Өвөр монголын өөртөө засах районы төв хэсэг, Шилийн гол аймгийн баруун өмнө хэсэгт байрилж, ерөнхий талбай нь 5172 тэгш дөрвөлжин км байдаг юм. Одоогийн Хөвөөт шар хошууны монголчууд бол өнө удаан түүх соёлын өвийг хадгалсан, бүх монгол үндэстэний түүхэнд маш чухал байрийг эзэлж байсан аймаг угсаа юм. Аль эрт Чингис Хааны үед бүрэлдэн бий болсон түүхтэй юм. Энэ нь "Цахар" гэдэг Чингис Хааны дөрвөн ордоныг сахин хамгаалж байсан мянган шадар цэргээр түүхэн эхлэлтээ болгосоныг улсын дотоод гадаадын түүхэн материалд гэрчилж байна. Хөвөөт шар хошууны монголчууд нь Цахарын чухал бүрэлдхүүний хувьд маш эртнээс цэрэг дайнд гавшгайлан, мал арчилгаад мэрэгшин эрдэм соёлд цолгоросоноор барахгүй овоо тахилага найр наадамд ч цагаарсан улс байжээ. Хамгийн эртний түүхэн тэмдэглэлийг үндсэлбэл, Хөвөөт шар хошууны монголчууд нь аль эрт 1630-аад оны сүүлчээс эхлэн овоо тахиж байсан түүхтэй. Манж Чингийн эхний үед Цахар найман хошуу бүрэлдэн, Хөвөөт шар хошуу гэж байгуулагдасан анхны үеэс эхлэн хошуу овоо байгуулан овоон тахилагаа эхлүүлсэн байдаг. Үүнд овооны байр нь хэдийгээр Манж Чингийн "Иргэдийг нүүлгэн хязгаарыг батгах" түрэмгий бодлогоор монголчуудын нутаг бэлчээрийг түрэн газар хагалах түймэрийн мэрэлт шахалтын эрхэнд олон удаа Хөвөөт шар хошуу жич Цахар монголчуудынхаа ухралт нүүдэлийг даган шилжисэн боловч энэ 300 гаруй жилийн турш энд байгаа монголчууд овооныхоо шүтлэг тахилагаа тасалдуулсангүйгээр баримталсаар ирсэн юм. Одоогийн Хонгор овоо-Хонгор уул бол Хөвөөт шар хошуу овооны нүүдэлийн сүүлчийн зогсолт болох юм. Хөвөөт шар хошуу овоо энд нүүж ирэхээс өмнө Хонгор уулын ноён оргилд овоо байсан бөгөөд түүний түүх бол нэн ч урт байсан юм.

1  2  3  4  5  6  7  8