Хятадын улаан магнайтай тогоруу хамгаалах анхны газар бол 1985 онд Жянсү мужийн Шэян шяний тэнгисийн эрэг дээр байгуулсан улаан магнайтай тогорууг хамгаалах рйаон юм. Улаан магнайтай тогоруу бол Хятадын нэгдүгээр зэргэлэлийн хамгаалалтанд авсан амьтан юм. НҮБ-ын зэрлэг амьтныг хамгаалх байгууллага ч түүнийг усдах шахсан амьтны " улаан ном" –д оруулсан байна. 1981 оны зуны хийсэн бүртгэлээс үзвэл, дэлхий дээр нийт 1000 хүрэхгүй ийм тогоруу байсан бөгөөд Хятад улст ихэнх нь байж, Япон, Орост мөн цөөн тооны байсан юм байна.
Гадаадад анх удаа хар хүзүүтэй тогоруу бэлэглсэн : Хятад улс гадаадад анх удаа бэлэглсэн хар хүзүүтэй тогоруу бол 1985 оны 2-р сард Америкт бэлэглсэн хар хүзүүтэй хоёр тогоруу юм. Энэ хоёр тогорууг Хятадын Жалүнгийн байгалийн дархан цаазтай районд тэжээж сургасан юм. Хар хүзүүтэй тогоруу бол Хятад улст л байдаг тогоруу юм, түүнийг Хөхнуурт анх илрүүлсэн бөгөөд дэлхий дээр хамгийн орой илрүүлсэн тогоруу юм байна. Хар хүзүүтэй тогорууг Хятад улс нэгдүгээр зэргэлэлийн хамгаалалтанд авсан бөгөөд мөн НҮБ-ын улаан номд орсон байна.
Хар хүзүүтэй тогоруу өвөлждэг хамгийн том газар: Хятадын хар хүзүүтэй тогоруу өвөлждэг хамгийн том газар бол Юньнань мужийн Жатүн хотын Да Шаньбао шян болно. 1991 оны 1-р сараас Хөхнуур Түвдийн өндөрлөгөөс энд ирж өвөлжсөн хар хүзүүтэй тогоруу 450 орчим болсон байна. Энэ бол одоогоор хар хүзүүтэй тогоруу хамгийн олноор өвөлждэг газар юм. Хятад улст илрүүлээд байгаа хар хүзүүтэй тогоруу 1000 гаруйхан байгаа юм байна.
Хун хамгийн олноор өвөждэг газар: Хун бол Хятадын хоёрдугаар зэргэлэлийн хамгаалатанд орсон амьтан бөгөөд тоо хэмжээ нь ч их ховор байдаг. Хуны сүрэг жил болгоны 11-р сарын дундажаар Хэй Лүнжян, Шиньжян, Өвөр Монгол зэрэг газар болон Монгол улсаас Хятадын зүүн хэсгийн Рүнчэн хавийн тэнгисийн эрэг дээр ирж өвөлждэг. 1991 оны өвөл энд ирж өвөлжсэн хун гэнт ихээр нэмэгдэж, 1990 онд 4000 гаруй байснаасаа 10000 гаруй болж нэмэгдсэн байна. Энэ бол Рүнчэн хотын байгуулсан тэнгисийн эрэг дагуугийн байгалийн дархан цаазтай район байгуулагдсан 12 жилийн турш хамгийн олон хун ирсэн жил байж, Хятадын өмнөд нутгийн хун өвөлждэг Цүн Миндао арал болон Пө Янхү нуураас хол давж, Хятадын, мөн дэлхийн хамгийн олон хун өвөждэг газар болсон байна. \М.Цэцэн бэлтгэв\
|