
Хятадын түргэн хөгжлийг Энэтхэг маш сонирхолтой бөгөөд биширсэн харцаар ширтан харсаар байна. Энэтхэг, Хятадын хамтын ажиллагаа нь бүх хүн төрөлхтөнд маш чухал юм. Хоёр орны эдийн засгийн эрүүл саруул өсөлт болон улс орны тогтвортой хөгжил нь өнөөгийн олон улсын диглэм журмын тогтвортой хүчин зүйл болсон байна. Хоёр орон хамтаар урагшилах нь дэлхийн олон талт үзлийн хөгжлийг ахиулж, хөгжиж байгаа орнуудад ач тус хүртээх болно. Энэтхэг, Хятадын харилцаанд хүч сэлбэхийн төлөө Энэтхэг байдаг чадлаараа чармайх болно гэж Калам хэлсэн байна. \Цэцэн орчуулж, хянав\ 1 2
|