• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-22 16:13:10    
Эрэгтэйчүүд түрүүлгээ харж унтах эрүүл мэндэд нь харш

Хятадын Олон Улсын Радио

     Хүн амьдралынхаа гуравны нэг хувийг унтаж өнгөрөөдөг байна. Нойр бол хүний амьдралд гарцаагүй шаардагдах бөгөөд хүний биеийн эрүүл мэндэд дутагдаж болшгүй хүчин зүйл мөн. Гэвч цөөн бус эрэгтэйчүүд түрүүлгээ харж унтах дуртай байдаг, ингэж хэвтэх нь дотоод эрхтнийг амархан дарж, амьсгалын замд харш болдог төдийгүй бэлэгийн эрхтэнд ч муугаар нөлөөлдөг байна.

     Эрэгтэйчүүд удаан хугацаагаар түрүүлгээ харж унтах заншилтай болох юм бол хуухнагийг дарж, бэлэг эрхтэнд сэрэлт өгч амархан дур хий тайлдаг байна. Ийм байдал олон давтагдвал толгой эргэн, нуруу өвдөж, тамир алдаж, бодол төөрч, даамжраад ирэхээр хэвийн ажил амьдралд ч ноцтой нөлөөлдөг байна. Үүнээс гадна, хуухнаг бол эр үрийн "Жижиг термометр" юм, хуухнагийн халуун хүйтний хэмжээ тэнцвэртэй байманжин эр үрд ашигтай байдаг. Түрүүлгээ харжунтах нь хуухнагийн дулааны хэмжээг нэмэгдүүлж, бас илчийг амархан гадагшлуулж чаддаггүй болохоор эр үрийн ажиллагаанд муугаар нөлөөлдөг байна. Тэгвэл ямар байдалтай хэвтэж унтвал тав тухтай сайхан амрах вэ? гэвэл, юуны өмнө 5 цул 6 саваа дарамтад учруулахгүй байхыг хичээвэл аятайхан амрахад ашигтай юм. Эрэгтэйчүүд дээш харж унтах юм уу зүүн баруун хоёр талаараа ээлжилж хэвтвэл хуухнагийг дарахгүй бөгөөд дотор эрхтэнд ч дарамт болохгүй, эрүүл мэндэд ашигтай юм. Харин зүүн талаараа хэвтэх нь зүрхэнд дарамт учруулдаг тул болгоомжлох хэрэгтэй.

     Үүнээс гадна, хөнжил дэвсгэрээ хөнгөн зөөлөн, дулаахан биед таатай байхыг анхаарах хэрэгтэй, дулааныг бодоод зузаан мөртөө хүнд хөнжил нь хүний биеийн цусны эргэлтэд муугаар нөлөөлдөг бөгөөд тархины судасны харш саад болон зүрхний өвчинд нэрвэгдүүлэх аюултай юм. Цаг агаар хүйтэн нутагт бол гэр өргөөгөө дулаалах тоног төхөөрөмж тавихаас биш хөнжил дэвсгэрээ зузаалаад байх шаардлагагүй юм. Бас нэг анхаарууштай зүйл гэвэл, унтахаасаа өмнө компьютер хэрэглэх нь ч унтах нойронд муу нөлөө үзүүлдэг байна.\Л.Буянтогтох орчуулав\