• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-22 16:42:54    
Хятад, Орос, Монгол гурван орны хилийн худалдаа түргэн хөгжиж байна

Хятадын Олон Улсын Радио

     2005 онд Хятад Орос хоёр орны хилийн худалдааны хэмжээ 5 тэрбум гаруй ам.долларт хүрч, Хятад Оросын нийт худалдаанд зургааны нэн хувийг эзэлсэн бол, Хятад Монголын хилийн худалдааны хэмжээ 4 тэрбум ам.долларт хүрч, Хятад Монголын нийт худалдаанд 50 орчим хувийг эзэлжээ. Хилийн худалдаа нь Хятадын Хармөрөн, Өвөр Монгол, Гирин, Шиньжян зэрэг хил дагуу нутаг районы эдийн засаг, нийгмийн хөгжлийг маш ихээр ахиулан, орчин үеийн хөгжлийн түвшинтэй шинэ шинэ хотууд хилийн нутаг районуудад байгуулагдаж байна.

     Хятад Орос, Хятад Монголын хилийн нутаг районууд хоорондын эдийн засаг, худалдааны харилцаа нь урт удаан жилийн түүхтэй юм. 1990 оноос нааш, 3 орны эдийн засгийн өөрчлөлт, эдийн засгийн хөгжил болон гадаадад нээлттэй байлгаж байгаа нь Хятад Орос, Хятад Монгол хоородын хилийн худалдаанд асар их амьжиргааны хүчин сэлвисэн юм.

     Хятад Оросын хилийн худалдаа 1980 оноос хойш маш түргэн хөгжиж, 1994 онд тохируулалт хийсний дараа хөгжил нь нэн түргэсчээ. "Хятадын 2005 оны статистикийн тайлан"-д тэмдэглэснээр, 2000 онд Хятад Орос хоёр талын худалдааны хэмжээ нь 8 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь 2005 он гэхэд нэмэгдээд 29 тэрбум 100 сая ам.долларт хүрччээ. Хятад Монгол хоёр орон хоорондын энэ үзүүлэлт нь тус тус 323 сая ам.доллар, 840 сая ам.доллар байсан ба түүний дотор хилийн худалдаа нь тус тус 200 сая ам.доллар, 500 сая ам.доллар ба 100 сая ам.доллар, 400 сая ам.долларт хүрчээ.

     Хятад Орос, Хятад Монголын хооронд хилийн худалдаа хөгжүүлэх маш сайн материалаг үндэс суурьтай юм. Хоёр тал ба гурван талын хооронд маш урт хилийн шугамтай бөгөөд олон боомтоор худалдаа нэвтэрч, авто зам, төмөр зам буюу агаарын тээвэр, усан замын тээврийн сүлжээг үндсэнд нь бүрдүүлсэн байна. Ялангуяа гурван орны хил залгаа нутаг районуудын эдийн засаг нь нэлээд их харилцан нөхвөрлөх чанартай байгаа зэрэг нь хилийн худалдаа хөгжүүлэхэд сайн сайхан нөхцөл боломж бүрдүүлэн өгсөн юм.

     Хятад Орос, Хятад Монгол болон Хятао Орос Монгол гурван тал улс төрийн сайн сайхан харилцаа хөгжүүлж байгаа нь хоёр талын буюу олон талын хилийн худалдаа хөгжүүлэхийн үндсэн баталгаа болж байна.

     Гурван орны эдийн засгийн хөгжил нь таяаршлын үйл явцад нийлж, зүүн хойт Азийн интеграцчиллын явцыг түргэтгэж, хоёр тал болон гурван талын хилийн худалдааны хамтын ажиллагааг ахиулсан юм.

     Гурван орны худалдааны журим горим зэрэг нь улмаар төгөлдөржин нэгдэлтэй болох тийш хөгжиж байгаа нь талуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг цаашид журамжуулж, түүнд сайн сайхан нөхцөл боломж хангаж байна.

     Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хүрээн дэх баялаг агуулга хэлбэртэй хамтын ажиллагаанууд нь Хятад Орос, Хятад Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа болон хилийн нутаг районы хамтын ажиллагаанд амьжиргааны шинэ хүчин сэлвисэн юм. \О.Дарамбазар орчуулж редакторлов.\