• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-22 16:50:18    
Бү И үндэстний Юэ Лянсүньд тосгонд айлчилсан тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын үндэстний цөөнхийн нэг Бү И үндэстэн 2 сая 600 мянга гаруй хүн амтай, түүний талаас дээш хувь нь баруун өмнөд нутгийн Гүй Жөү мужид төвлөрөн амьдарч байдаг. Манай сурвалжлагч сүүлийн үед, үндэстний соёл урлаг зан үйлээ бүрэн бүтнээр хамгаалж ирсэн Бү И үндэстний Юэ Лянсүньд тосгонд сурвалжилж хүрсэн юм. Уг тосгон нь үндэнстний соёл зан үйлээ бүрэн бүтнээр нь хамгаалж ирсэн тул "Бү И үндэстний тэргүүн тосгон" гэсэн сайхан нэртэй болсон байна.

     Бү И үндэстний тосгон нь уулыг түшин ус нүүрлэн ой модоор хүрээлэгдсэн үзэмж төгс газар юм. Сурвалжлагч тунгалаг урсгалт горхийг даган явсаар Юэ Лянсүньд тосгонд хүрлээ. Тосгоны үүдэнд хүмүүс цугларан угтан авч, үндэстний өмсгөлтэй Бү Иүндэстний охид дуу дуулан архи барив. Бү И үндэстний заншил ёсоор ирсэн зочинд хоёр хундага архи барина. Зочин барьсан архийг ууж байж тосгонд морилон саатна. Гэлээ архи ууж чадахгүй хүн согтохоос айсны хэрэггүй энэ архи нь амуугаар нэрсэн амтат сархад юм.

     Тосгоны захаар Юэ Лян Хэ гол урсдаг болохоор манай тосгоныг Юэ Лянсүньд гэдэг. Юэ Лян Хэ өөрөөр хэлбэл Сар голын тухай маш сайхан домог байдаг гэж Бү Иүндэстний охин Ван Хүй танилцууллаа.

     Тэрээр хэлэхдээ, эрт дээр үед Мао Мэй гэдэг үзэсгэлэн сайхан охин Юэ Лян гэдэг хүүтэй багаас хамт өсөж хайртай хос болсон байна. Хожим нь энэ газрын ноёрхогч ван Е Лан үзэсгэлэн Мао Мэйг хатан болгохоор шаардсанд Мао Мэй эрс зөвшөөрсөнгүй. Юэ Лян хүү чи энэ голыг өөд нь урсгаж чадвал та хоёрын хамт байхыг зөвшөөрнө гэж ван хэлсэн байжээ. Залуу Юэ Лян өдөр болгон голын хөвөөнд зовж сууж байхдаа гэнэт ирсэн уулны үерт урсан явсан байжээ. Мао Мэй охин хайртай хүнээ алдсандаа сэтгэл гунирхаж хадан дээрээс голд харайсан байна . Үүнээс хойш энэ гол нь зүүнээс баруун тийш урсах болж, хүмүүс энэ голыг Юэ Лян хэ гол гэж нэрлэсэн гэжээ.

     Юэ Лян тосгон нь Бү И үндэстний ардын уламжлалт зан заншлаа тэр хэвээр нь хадгалж байна. Үүнд хамгийн онцлогтой нь гуулин хэнгэрэг болно. Сурвалжлагч энд ирэх үед Бү Иүндэстний уламжлалт "зургадугаар сарын шинийн зургаан"- ы баяр өөрөөр хэлбэл Бү Иүндэстний дууны уралдаанд тохисон байна.

     Гууль хэнгэрэгийн төв хэсэгт цацран гэрэлтэх нарны хээ зурагтай, тойронд нь олон зүйлийн араатан амьтны хээ зураг бий. Гууль хэнгэрэг нь Бү И үндэстний тахилга үйлдэх ёслолын зэмсэг бөгөөд тосгон бүрд заавал байх ёстой, тосгоны нэр хүндтэй ахмад настай хүн хадгалдаг учиртай юм. Энэ жил 70-ын өндөр насан сүүдэртэй Чэнь Жүнхэн тосгоны хэнгэрэг дэлдэгчийн дунд насаар хамгийн ахмад нь юм.

     Тэрээр гууль хэнгэргийн үүслийн тухай танилцуулж хэлэхдээ, Гууль хэнгэрэг бол манай үндэстний эв санаа нэгтэй байхын бэлгэ тэмдэг мөн. Эрт үед дайн байлдаанд дайчдын урам зоригийг дайчлан хөгжөөж уриалан дуудах үүрэг гүйцэтгэж байсан гэжээ.

     Гууль хэнгэрэг нь тэнгэрийн сахиулсаны Бү И үндэстэнд хайрласан үнэт эрдэнэ. Өндөр настайчууд насан өөд болбол хэнгэрэг дэлдэж тэнгэрт мордуулна, Шинэ жил цагаан сарын баяраар өвөг дээдсээ тахихахад хэнгэрэг дэлдвэл үр хүүхдийг нь ивээн соёрхож таван тариа элбэг ургац авч айл өрх болон амгалан тайван амьдардаг гэх зэргийн олон олон яриа домог байдаг. Гууль хэнгэрэг нь Бү И үндэстэнд ариун дархан байр суурь эзэлдэг болохоор гууль хэнгэргийг шинэ жил цагаан сарын баяр зэрэг өргөн их баяр дурсгалыг тэмдэглэх , оршуулгын ёслол үйлдэх зэрэг өргөн их ажиллагаанд залж гарган хэрэглэх дүрэм горим тогтоосон бөгөөд залж гаргах бүр тахилгын ёслол үйлддэг байна.

     Чэнь Жүнхэнгийнх бол Юэ Лянсүнь тосгоны цорын ганц үе уламжилсан гууль хэнгэрэг дэлдэн хадгалж ирсэн сурвалжит гэр бүл юм. Тэднийхэн Бү И үндэстний гууль хэнгэргийн бүрэн цэдэг-- Чэнь овогтны угсаа төрлийн түүхийн намтрыг хадгалж бий. /Урангоо орчуулжбэлтгэв/