• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-23 09:26:38    
Ху Жиньтао Энэтхэгт лекц уншив

Хятадын Олон Улсын Радио

     Энэтхэгт төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Ху Жиньтао 22-ны үдээс өмнө Шинэ Делийн Шинжлэх ухааны ордонд " Хамтын ажиллагаагаа өргөтгөж, сайн сайхан ирээдүйг хамтаар цогцлон байгуулья" гэсэн сэдвээр лекц уншсан байна.

     Тэрээр хэлэхдээ, Хятад Энэтхэг найрсаг байх нь хоёр талд ашигтай бөгөөд Ази тив, дэлхий дахинд хүртээлтэй юм. Хятад, Энэтхэгийн харилцаа нь хоёр талын хүрээнээс хол давж, дэлхий нийтийн ач холбогдолтой болсон байна. Хятад, Энэтхэгийн харилцааг хөгжүүлэхдээ, хоёр талын хамтын ажиллагааг бодох төдийгүй, нэн чухал нь дэлхий дахинд хандаж, ирээдүйг чиглэх хэрэгтэй юм гэжээ.

     Хоёр орны стратегийн хамтын ажиллагааг цаашид ахиулахын төлөө тэрээр таван зүйлтэй санал дэвшүүлсэн байна.

     Хятад улс хийгээд өмнөд Азийн харилцааны талаар дарга Ху Жиньтао хэлэхдээ, Өмнөд Азийн энх тайван, хөгжлийн төлөө бүтээлч үүрэг гүйцэтгэхэд Хятад улс бэлэн байна. Өмнөд Ази энх тайван хөгжин цэцэглэх нь Хятадын болон тус бүс нутгийн бүх улс орны хамтын ашиг сонирхолд нийцнэ. Өмнөд Азийн орнуудын улс төрийн байдал тогтвортой, эдийн засаг нь хөгжилтэй байхыг Хятад улс хүсч, өмнөд Азийн орнууд эе эвтэй зэрэгцэн оршиж, хамтаар хөгжихийг хүсч байна. Өмнөд Азид Хятад улс ямар ч хувийн ашиг хайхгүй гэжээ.

     Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбоо нь Хятад улсыг ажиглагч болгохоор шийдвэрлэсэн явдал нь Хятад улс болон Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбооны харилцаа чухал ахицтай болсныг харуулж байна. Энэ нааштай ахицыг Хятадын тал сайшааж, харилцан ашигтай хамтран ажиллах үзэл санааны дагуу, өмнөд Азийн холбоотой бүх салбарын хамтын ажиллагааг хайн хэлэлцэж, өмнөд Азийн хөгжил цэцэглэлд нааштай хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна гэж дарга Ху Жиньтао онцоллоо. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\