• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-23 17:27:56    
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 2344885 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2001 оны төсөөллөөр 53 сая. Тус улс нийт 254 үндэстэн ястантай, нэлээд их шиг үндэстэн 60 гаруй байж, Бантү, Судан, Бигэми гурван их системд багтаж байна. Түүний дотор Бантүчүүд нийт хүн амын 84 хувийг эзэлж, голдуу өмнөд хэсэг, төв хэсэг, зүүн хэсэгт оршин амьдарч, Конго, Бангала, Дүба, Мэнго, Энгүнбэ, Ияка зэрэг үндэстэн байдаг. Суданчууын ихэнх нь хойт хэсэгт байж, Азанд, Мэнгэбэто хоёр үндэстэний хүн ам нь хамгийн их байдаг. Бигэмичүүд нь голчуу дэлхийн бүслүүрийн ягч ойд байдаг. Франц хэл бол албаны хэл, гол үндэстэний хэлэнд Лингала хэл, Свахили хэл, Киконго хэл, Килүба хэл зэрэг бий. Оршин суугчдын 45 хувь нь Католик шашин, 24 хувь нь Хиристосын шинэ шашин, 18 хувь орчим нь балар эртний шашин, 13 хувь нь эртний шашин шүтдэг.

     Нийслэл: Киншаса, 9965 хавтгай дөрвөлжин км талбайтай, 2001 оны байдлаар зургаан сая хүн амтай. Жилийн дундаж агаарын хэм 26 хэм.

     Төрийн тэргүүн: ерөнхийлөгч Жосеп Кавила, 2001 оны 1-р сарын 26-ны өдөр тушаалд орж, 2003 оны 4-р сарын 7-ны өдөр шилжилтийн үеийн ерөнхийлөгч болов.

     Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр – 6-р сарын 30-ны өдөр.

     Ерөнхий байдал: Африкийн төв баруун хэсэгт байдаг. Зүүн тийш Уганд, Руанда, Бурунди, Танзанитай хөршилж, өмнөш Замби, Анголтай хил нийлэж, хойшоо Судан болон төв Африктай хаяа нийлэж, баруун тийшээ Конго голоор аласлан Бүгд Найрамдах Конго Улстай хөршилж байна. Баруун талаараа нарин урт хонхилоор Атлантын далай хүрдэг. 37 км урт тэнгисийн эргийн шугамтай. Хойт хэсэг нь халуун бүсийн борооны ойн цаг агаартай, өмнөд хэсэг нь халуун бүсийн тал хээрийн цаг агаартай, жилийн дундаж агаарын хэм нь 27 хэм, жилийн хур тундасны хэмжэээ нь 1500 – 2000 мм.

     13 – 14-р зууны үед Конго вант улсын нэг хэсэг нь байжээ. 1884 – 1885 онд Берлины хурлаар тус улсыг Белгийн вангийн хувийн эдлэнгийн газар болгож, Чөлөөт Конго Улс гэж нэрлэсэн бөгөөд дараа нь "Белгинй хария Конго" гэж нэрлэсэн байна. 1960 оны 6-р сарын 30-ны өдөр тусгар тогтнолоо мэдэгдэж, Бүгд Найрамдах Конго Улсыг байгуулав. 1964 оны 8-р сард улсын нэрээ Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс гэж өөрчлөв. \М.Цэцэн бэлэтгэв\