• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-23 17:29:14    
Бээжингийн амтат идгээний 24 цагаар нээлттэй Гүй же гудамж

Хятадын Олон Улсын Радио

     Бээжингийн Гүй же гудамж бол хол ойрдоо алдартай амтат идгээний гудамж юм. Энэ нь Бээжингийн Дүн чэн тойргийн Дүн жи мэнь нэйд байрладаг. Энэ газрын хамгийн их онцлог бол бараг бүх зоогийн газар нь бүр 24 цагаар нээлттэй байдаг бөгөөд шөнө орой болох тусмаа наймаа шуумаа нь бүр их хөл хөгжөөнтэй болдог.

     Энэ газар нь эрт дээр үедээ ихэр шихэр зүйл зардаг, хүнсний ногоо жимсний зах байсан аж. Тэр мөртөө голдуу шөнө дунд өнгөрсөний дараа нээгдэж, үүр цайхаар тардаг байсан ба наймаачид нь их төлөв тосон дэн асааж гэрэлтүүлж байсан болохоор хүмүүс энэ захыг "Гүй ши" буюу чөтгөрийн хот гэж нэрэлж байсан байлаа. Хожим нь Бээжин хотын Дүн чэн тойргийн засгийн газар энэ газрыг хоол хүнсний гудамж болгон байгуулж, гудамжны аманд бас том гээчийн зэс хундганы шуумал босгосон бөгөөд уулын чөтгөрийн хот гэдэг нэрийг нь халж, мөн адил дуудлагатай боловч амуу хүнсний сав агуулах гэсэн агуулгатай үгээр нэрэлсэн байна.

     Энэхүү км хагас хүрэхгүй урт гудамжинд 200 гаруй зоогийн газар байдаг болохоор янзын хоол байдаг. Сычуаний халуун тогоо, Чүнчингийн халуун хоол, Бээжингийн нурууны шөл, гурилтай цай, Гуандүн хоол, Шаньдүн хоол, далайн гаралт гээд бодож олохгүй зүйл байна уу гэхээс биш хийж чадахгүй зүйл гэж байхгүй. 500-аад том улаан дэнлүү, мянгаад жижиг улаан дэнлүүг гудамжны хоёр гар талын байшингийн саравчнаас өлгөж, орчин үеийн хотын амьдралд эртний уур амьсгал шингээжээ. Бөгчим халуун зуны шөнө гэсэнгүй цасан лавс хаялсан өвлийн үдэш байлаа ч гэсэн энэ гудамж байнга л хүн хар хөсөг унаагаар дүүрч хөл хөгжөөн ихтэй байдаг.

     Хуа жиа и юань гэдэг бол өнөө энэ гудамжны хамгийн том нь болох зоогийн газар юм. Уг гудамжны хойт талд түүний 2 салбар газар байдаг. Хоёулаа бүр ижил нь үгүй дөрвөлжин хүрээ байшин юм. Зоогийн газар дотроо олон гудамтай, харилцан нэвтэрдэг, ширээ сандлууд нь хээнцэр сайхан сийлбэр угалзтай, эртний онцлог бүхий барилгаас нь хуучин Бээжингийн хэв намба илтээ харагдаж байдаг юм.