Эрхэм сонсогчид оо, та бүхэн сайн байцгаана уу? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний Редакциас бямба гариг болгонд бэлтгэн явуулдаг дуу хөгжмийн тусгай нэвтрүүлэг та бүхний мэндийг айлтган золгож байна. Би нэвтрүүлгийн редактор хөтлөгч Хүчит байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Хятадын олон газар нутгаар тархан дуулагдсан "Малига цэцэг" дууг танилцуулья.
Сая та бүхний хүлээн авч сонссон дуу бол Хятадын зүүн хойт нутгийн Лио Нин мужид дуулагдсаар ирсэн зүүн хойт нутгийн дуу хөгжмийн үнэр амтыг авахуулсан "Малига цэцэг" дуу байгаа юм. Тэгэхлээр, та бүхэн маань малига цэцгийг сайн мэдэх үү? Миний мэддэг малига цэцэг бол цагаан өнгийн бяцхан дэлбээтэй, цэл ногоон навчаар
Чимэглэгдсэн, урмыг сэргээсэн сайхан үнэртэй байдаг. Хамгийн гол нь малига цэцэг нь хүний сэтгэлийг сэргээм сайхан зөөлөн сэнгэнэсэн үнэртэй байдаг. Хятадын хүмүүс малига цэцгийг маш бахархан сонирхож магтан дуулдаг юм. Жишэээлбэл малига цэцэгтэй янаг дурлалаа зүйрлэсэн ийм нэгэн шүлэг байдаг: чи бол миний малига цэцэг сэргэлэн ногоон навчсын дунд цоморлиг дэлбээ чинь цоглог доо сэтгэл сэргээсэн сайхан үнэр чинь шөнийн зүүдийг минь аргадан энхрийлнэ чи минь хэрвээ малига цэцэг юм бол цэвэр ариун өнгө, цэмцгэр сайхан зангаараа чимээгүйхэн намайгаа хайрладаг л байлгүй чи сарнай цэцгийн омголон зангүй чи удвал цэцгийн яруу алдаргүй гэвч чи хүний хайрыг булаах нууцхан увидастай чи бол миний малига цэцэг цэцгэс цэцэгсийн дундаас хайрыг минь булаасан Чи бол миний цэцгийн хайр чинийхээ хайранд би жаргалтай чи минь байгаа болохоор Сэтгэл маань гэрэл гэгээтэй чинийхээ үнэрт би бялууран согтуурнам Хайрыг минь булаасан малига цэцэг минь үү.
Судалгаанаас үзвэл Хятад улсад малига цэцэгтэй холбоотой дууг бичлэг хийж шингээсэн нь бараг хэдэн зуун хувь байгаа. Малига цэцэг дууг Хятадын олон газраас олж сонсдог. Ингээд одоо та бүхэндээ Хятадын Жян Сү мужид дуулагддаг тэр нутгийн үнэр амт бялхсан "Малига цэцэг" дууг өргөн баръя.
Жян Сү муж нь Хятадын зүүн өмнөд нутагт байдаг, тэр нутагт жилийн 4 улиралд цэцэг навч дэлгэрэн, чухам нэг өнгө үзэмж хосолсон сайхан нутаг билээ. Жян Сү мужийн ардын дуу нь аялгуу сайтай, айзам тод, урсам сайхан дуулагддаг онцлогтой юм. Онцгойлон тухайн орон нутгийн аялгуугаар зарим дууг дуулах нь маш сайхан сонсголонтой байдаг.одоо та бүхний сонсож байгаа бол даруй тэр нутгийн тэрхүү онцлогийг харуулсан "Малига цэцэг" дуу байгаа.
Жян Сү мужид малига цэцэг олон ургадгийг Хятад даяар мэднэ.миний мэдэж байгаагаар маш олон гадаадын урлагийн чуулга хамтлагууд Хятадад айлчлан тоглох үедээ энэхүү "Малига цэцэг" дууг дуулан, Хятадын ард түмэнд өөрийн нөхөрсөг сэтгэлээ илтгэдэг байна. Ингэж хэлж болно, "Малига цэцэг" дуу бол Хятадын ардын дууны төлөөлөгч бүтээл мөн. За ингээд та бүхэндээ "Малига цэцэг" дууны бас нэг өөр нутгийн хэв мягаар дуулагдсаныг нь танилцуулж сонсгоё.
Шань Ши муж бол Хятадын баруун хойт нутагт байрлаж байдаг. Мөн ч Шань Ши муж бол Хятадын ардын дууны дархан өлгий юм. Ганц "Малига цэцэг" дуу нь тухайн орон нутагт олон хэв намбаар дуулагддаг. Одоо та бүхэнд эдгээр олон хэв намбаны дотроос сонгож сонсгоё.
Эрхэм сонсогчид оо, сая та бүхэнд Хятадын зүүн хойт нутгийн Лио Нин муж, зүүн өмнөд нутгийн Жян Сү муж болон баруун хойт нутгийн Шань Ши муж, 3 өөр нутгийн адилхан дууг адил бус хэв намбаар дуулснаар нь та бүхэндээ танилцуулж сонсголоо. Хэдийгээр өөр өөрийн онцлогтой байгаа боловч хамгийн гол нь бүр малига цэцгээр хайр сэтгэлээ бэлэгдэн дуулсан ижил талтай байгаа юм. Залуус маань хэрвээ манай нэвтрүүлгийг хүлээн авч сонсоод малига цэцгийг таньж ойлгосон юм бол, хайртай найздаа амьд малига цэцэг хүргээрэй. Найз чинь лавтай малига цэцгийг тоох юм. Хэ хэ.. за тоглосон юм. Сонсогчид оо, манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Залгаад та бүхэн манай нэврүүлгийн бусад дугаартай танилцана уу.
|