• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-24 18:46:30    
Азийн спортын 15-р наадамд Хятад ноёрхож, Өмнөд Солонгос Япон хоёрдугаар байр булиалдана

Хятадын Олон Улсын Радио

     2006 оны 12-р сарын 1-нд Азийн спортын 15-р наадам Катарын нийслэл Дохад зохиогдоно. 1974 онд Азийн спортын наадам Тегеранд болсноос хойш энэх Азийн спортын том наадам дундад дорнодын бүс нутагт анх удаагаа болох гэж байна.

     Азийн спортын наадам нь зуны Олимпийн дараа орж байгаа дэлхийн спортын хоёрдугаар өргөн их наадам болно. Дохад болох Азийн спортын наадамд спортын 39 том төрөл, спортын 423 жижиг төрөл гаргаж, 45 улс орон газар нутгийн 15000 тамирчин оролцох болно. Сая хүн ам хүрэхгүй, спортын том наадам зохион байгуулах арга туршлагагүй Катарт авч хэлбэл, энэ нь маш их сорилт болох юм.

     Сүүлийн 20-оод жилд Хятад улс Азийн спортын тавцанд ноёрхсоор иржээ. 1982 онд Энэтхэгийн Шинэ делид зохиогдсон Азийн спортын 9-р наадмаас аваад Азийн спордын наадамд медаль авсан тоогоороо дараалан 6 удаагийн наадамд түрүүлсэн байна. 2002 оны Фузангийн Азийн спортын наадамд Хятадын тамирчид 150 алт, 84 мөнгө, 74 хүрэл медаль авсан. 2004 оны Афины Олимпийн наадамд Хятадын тамирчид 32 алт авч, 35 алт авсан Америкийн тамичдын дараа хоёрдугаар байранд жагссан байна.

     Хятадын тамирчид Азийн наадамд үнэмлэхүй давуу талтай болохоор Хятад улс энэ удаагийн наадамд бүх шилдэг тамирчдаа оролцуулах шаардлагагүй байна. Харин хоёр жилийн дараа Бээжинд болох Олимпийн наадамдын төлөө залуу тамирчдаа оролцуулж хатуулуулан боловсруулах нь хамгийн чухал болно. Шин Хүйна, Лүө Шюежюань зэрэг Олимпийн аваргууд өөр өөрийн шалтгаанаас болоод Дохагийн наадамд оролцохгүй. Гэвч үүнээс болоод Хятадын тамирчдын алтан медалийн төлөө өрсөлдөх хүчин чадал буурахгүй юм.

     Азийн спортын наадамд Хятадын ганцаар эзэрхэх байр суурийг гуйвуулж чадахгүй байдалд, Азийн спортын хоёр том орон"Өмнөд Солонгос болон Япон хоёрдугаар байрын төлөө бүх хүчнээ дайчлан өрсөлдөх болно.

     Энэ удаагийн Азийн наадамд Өмнөд Солонгос 750 тамирчнаа оролцуулна. Спортын давуу төрөл нь : буудлага, зад, зүлгэн дээрх хоккей, таек вандо, өдөн бөмбөг болно. Наадмаас 70-75 алтан медаль авах зорилт тавьж байна. Японы тамирчдын давуу тал нь жудо, усанд сэлэлт, хөнгөн атлетик болно. Наадмаас алтан медаль авах зорилт нь Өмнөд Солонгосынхоос жаахан цөөн байгаа юм байна.