• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-24 18:48:14    
Эгэл хүмүүм нэг л шөнө од болон гэрэлтэх боллоо

Хятадын Олон Улсын Радио

     Сүүлийн хоёр жил Хятадын хэвлэл мэдээлэлийн тавцанд эгэл хүмүүсийг од болгох цэнгээнт нэвтрүүлэг их гарах болж, дунд сургуулийн жирийн л нэгэн сурагч юм уу эсвэл үйлдвэрийн жирийн нэгэн ажилчин ямар нэгэн цэнгээнт нэвтрүүлгээр дамжин асах богино хугацаанд од болон гэрэлтэх нь олон боллоо. Ийм нэвтрүүлгийг нэрэлбэл, хамгийн олон үзэгчтэйгээрээ Хятадын өмнөд нутгийн Ху Нань Мужийн телевизийн супер охидын тэмцээн гэдэг нэвтрүүлэг болно. энэ нэвтрүүлэг нь нийгэм нийтэд хандан дууны тэмцээн зарлаад, түүнд нь дуулах аявьяс сайн муу байх нь хамаагүй бүгд үзээд алдаж болдог юм. Гурван хүн суугаад нэл удаа дуулуулж үзээд л шууд дараачийн уралдаанд орох эсэхийг нь шийддэг юм. Хэрэв дараачийн тэмцээнд орох эрх авах юм бол нэн өндөр зиндаанд энэ мэтээр өрсөлдөж, шувтаргын тэмцээнд үлдсэн хэд нь асах их мөнгөний шагнал хожидог бөгөөд компаниуд хөрөнгө оруулан тэдэнд дууны цомог хийж, рекламдаж өгдөг юм. Ингээд хамгийн сүүлд нь эв энгийн хүн нэг л мэдэхэд од болчихсон, урьдын өнгөрөөж байсан амьдрал нь шинэ маягаар өөрчлөгдөж, жинхэнэ нэр цуутай хүмүүсийн амьдралаар амьдрах юм. Саяын дурьдсан Супер охидын дууны тэмцээнд гэдэг нэвтрүүлгээс гадна бас Хятадын төв телевизийн ододын зам, мөрөөөдөл гэх мэтийн нэвтрүүлгүүд байдаг юм. Ододын зам нэвтрүүлэг нь бас ч дээр дурьдсан нэвтрүүлэгтэй ижил төсөөтэй байж, Хятадын баруун хойт нутгийн хоньчин байсан А Бао гэдэг залуу гэх мэтийн хүмүүсийг Хятад даяар алдартай од болгон төрүүлсэн жишээтэй юм.

     Хэрэн дээрээ энэ бол зугаа цэнгээний өнгө аястай, үзэгчидийг их татаж чаддаг, бизнесийн журмаар хийгдэж байгаа нэвтрүүлэг юм л да. Ийм нэвтрүүлгүүд нь залууст их таалагдаж, тэдний заавал үзэх нэвтрүүлэг болсон байдаг. Үнэхээр ч залуучуудыг үй олноор байлдан дагуулсан нэвтрүүлэг байгаа юм. Залуучууд өөрсдөө гар утасаар юм уу, тухай газар нь очих мэтээр олон янзын хэлбэрээр энэ нэвтрүүлэгт оролцож, өөртөө таалагдсан дуучнаа шалгаруулж болдог юм. Миссеж явуулахаар жишээлбэл, нэг миссеж нь нэг юаний үнэтэй тул холбооны салбарууд үүнээс маш их ашиг олж, зохих хувийг нь телевизийхэнтэй хуваалцаж болдог юм. Бас нэлээд хэсэг хүмүүс иймэрхүү нэвтрүүлэг нь залуучууд багачуудын өсөн бойжилтод ашигггүй гэсэн байр суурь баримтлаж байна. Ямарч байсан жирийн хүмүүс од болох мөрөөдлөө биелүүлэх аз тохиол бий болоод байгаа нь үнэн юм.