Хятадын тогоруу хамгаалах анхны байгууллагаа бол 1984 оны 2-р сарын 20-ны өдөр Наньжинд өндөрлсөн Хятадын хэмжээний тогоруу хамгаалах хурал дээр тунхаглан байгуулсан Хятадын тогоруу хамгаалах нэгдсэн комисс юм. Энэ комисс нь тогоруу үржүүлэн тэжээх газар, өвөлждөг болон нүүдлийн зам дагуу муж, хот, өөртөө засах районы ойн аж ахуйн газар, их дээд суррууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, мэргэжилтэн, профеесор, эрдэм шинжилгээний ажилтнуудаар бүрэлдсэн байна. Энэ комиссын үүрэг бол Ойн аж ахуйн яамны удирдлага доор, улсын зэрлэг амьтаныг хамгаалах чиг шугам, бодлого, тогтоолыг нухцтай хэрэгжүүлж, зэрлэг амьтаныг хамгаалах ажлын удирдах ажилтан, мэргэжилтэн, эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтнуудын идэвхижлийг бүрэн дайчилж, тогорууг хамгаалах, аврах талаар арга ухаан гаргаж, тогорууны талын хамгаалан удирдах, шинжлэх ухааны судалгаа, эх баялагын шинжилгээ судалгаа, дасгаж тэжээх болон үрзүүлэх зэрэг талаар туршлага солилцох ажил зохион байгуулж, чухалтай рага хэмжээ авах зэрэг болно.
Цагаан сэрээтэй далайн гахай хамгаалах анхны бүс: Хятадын Шинжлэх ухааны академийн Ү-ханы Усан амьтан судлах үазрын мэргэжилтнүүд дөрвөн жил хйаж байж, усдах шаахаад байсан "усан доорохь эрдэнэ" Хөхмөрний цагаан сэрээтэй далайн гахайг тэжээж үржүүлэх аятайхан газрыг 1990 оны 4-р сард олж авсан байна. Энэ газар нь Хүбэй мужийн Шишөү хотын хунт арлын Хөхмөрний хуучин гулдарил байсан бөгөөд нийт урт нь 21 км байлаа. Эндхийн усны чанар нь Хөхмөрөнтэй төсөөтэй бөгөөд загас заргаахай ихтэй, жил болгооны борооны уларилаар Хөхмөрөнтэй нийлэж, цагаан сэрвээтэй далайн гахайн оршиж амьдрахд тохиромжтой учраас Хятадын цагаан сэрээтэй далайн гахай хамгаалах анхны бүс болсон байна.
Далайн яст мэлхий үрзүүлэх анхны байгалийн дархан цаазтай район: Хятадын далайн яст мэлхий үрзүүлэх анхны байгалийн дархан цаазтай район бол Гундүн мужийн Хүйдүн шяний Ганкөү сууринаас өмнөш 3 км байгаа Хай Гүйваны далайн яст мэлхий үрзүүлэх байгалийн дархан цаазтай район болно. 1990 оны 5-р сараас 12-р сар хүрдэл энд 387 далайн яст мэлхий 368 үүр өндгөлсөн бөгөөд 36 мянга 500 гаруй жижг яст мэдхий нэвчсэн байна.
Шувууны төрлөөр хамгийн их муж: Хятадын шувууны төрлөөр хамгийн их муж бол Юньнань муж юм. Бүртгэлээс үзвэл тус мужид нийт 760 гаруй төрлийн шувуу байж, Хятадын нийт хэмжэний 65 хувийг эзэлж байна. Түүний дотрохи 107 төрөл нь Хятададаа зөвхөн Юньнань мужид л байдаг учраас дотоод гадаадын хүлээн зөвшөөрсөн ховор шувууд юм. \М.Цэцэн бэлтгэв\
|