1986 онд Чэнь Пин улсын шалгалтад 510 өндөр оноо авсан байна. Энэ нь Хятадын нэрт Бээжин их сургуулийн тухайн үеийн элсэлтийн онооноос давсан юм. Гэвч тухайн үед тэр элсэлтийн нэн өндөр оноотой Хятадын Ардын Их Сургуульд элсэх хүсэлтээ өгсөн болохоор тэр хоёр нэрт сургуулийн элсэлтийн онооны дунд орхигдож их сургуульд орж чадаагүй байна. Энэ нь түүнд сэтгэл санааны хүнд цохилт болсон байна. Мөн ч энэ цаг мөчөөс эхлэн тэр заавал аспирант шалгалтад орно гэж зориг шийдсэн байна.
Гэхдээ түүний аспирантын шалгалт өгөх зам урт удаан бөгөөд хатуужилтай юм . Ар гэрийн амьдралын нөхцөл тааруухнаас болж тэр ямар ч байсан ажиллах хэрэгтэй . Ажиллахын дагуу хэдийгээр чармайн сурсан боловч аспирантын шалгалт өгөх нь тийм ч хялбар биш тул дахин хоёр удаа шалгалт өгөөд орж чадаагүй юм. 2000 онд Чэнь Пингийн ажиллаж байсан үйлдвэр нь ч дампуурч, ажлгүй болж тэр аргагүйн эрхээр хүн тэргээр амьдралаа золгуулах болсон байна.
Тэрээр хэлэхдээ, үйлчлүүлэх хүн байхгүй үед би тэрэгнийхээ хажууд суугаад номоо үздэг гэжээ. Чэнь Пин ном үзэх сонирхолтой, хожим нь бүр ч номд хорхойтой болов. Хамт ажилладаг хүмүүс нь түүний тухай сайн ойлгодог.
Жан бао гө гэдэг найз нь хэлэхдээ, бид танилцаад тав, зургаан жил боллоо, тэр ер нь ажилтай үед ажлаа биелүүлж, зав зай олдвол ном үзэж сурч байдаг гэжээ.
Чэнь Пин зургаан жилийн хугацаанд давхцсан тоогоор 30 мянга гаруй зорчигчид зөөвөрлөж, 40 мянга гаруй юаний орлого олж, сурахын дагуу айл гэрийн амьдралаа өөд нь татаж ажилласан байна.
Чэнь Пин Юүнь Нань их сургуульд аспирантаар сурахаар мордлоо. Аспирантаар сураад амьдралдаа ямар нэг их өөрчлөлт гарах нь түүний эцсийн зорилт биш, оюутан болохоор чармайж ирсэн нь олон жилийн хүсэл мөрөөдөл мөн. Аспирантаа төгсөөд санаанд таарсан ажил олдохгүй бол хүн тэргээ барьсан ч болно гэж тэр хэлж байна. /Яруу орчуулж, Урангоо хянав/ 1 2
|